Энгийн гэдэг Төвөгтэй
There are two ways of constructing a software design. One way is to make it so simple that there are obviously no deficiencies. And the other way is to make it so complicated that there are no obvious deficiencies.
—C.A.R. Hoare
Simple things should be simple and complex things should be possible.
—Alan Kay
Simplicity and elegance are unpopular because they require hard work and discipline to achieve and education to be appreciated.
—Edsger Dijkstra
Тийм ээ, Энгийн гэдэг төвөгтэй. Энэ нийтлэлийг уншаад эргэцүүлж байсан юм санаанд орлоо. Апликэшн програмыг бас бодлогыг ч гэсэн аль болох энгийнээр шийдвэл тэр нь эргээд уран гоёмсог, найдвартай, хурдан зэрэг олон сайн талуудыг бий болгодог билээ. Гэтэл яагаад энгийн програмаас ярвигтай програм нь их бичигдээд байна вэ? Хүмүүс яагаад ярвигтай програм бичихдээ амархан, энгийн бөгөөд оновчтойг хийхдээ хойрго байдаг юм бол? Тэгвэл “Хоёр програмчны тухай сургаальт үлгэрийг” уншаад үзээрэй. Энгийн бөгөөд оновчтой шийдлийг олж гаргах процесс нь өөрөө ярвигтай юм. Маш энгийн, ойлгоход хялбар, хэрэглэхэд амархан програм байлаа гэхэд, тэр програмыг хийхэд бас энгийн хялбар байсан гэж ойлгож болохгүй шүү.