Монгол үсгийн хүснэгтийг IBus дээр
Би уг нь SCIM ашигладаг байлаа. Саяхан Үбүнтү 9.10 суулгаснаас хойш SCIM маань Emacs дээр ажиллахаа больчихсон учраас шийдэл хайвал emacs-nox дээр ажилладаг гэж байна. Гэхдээ л ер нь SCIM бол зарим таарамжгүй зүйлс байдаг, ирээдүйд IBus ер нь халааг нь авах төлөвтэй. Ингээд IBus руу шилжлээ. Үсгийн харгалзааны хүснэгт хийхэд SCIM тэй бараг адилхан боловч. Тэрийгээ бинар болгож хөрвүүлэхэд “=” тэмдэг дээр асуудал гарав. Тэгэхээр нь бараг хэрэглэдэггүй харь үсгийг тэр чигт нь хаячихлаа. Github дээр ibus-table-mongolian гээд тавьчихлаа.