Твитерт юу дутуу вэ?
Твитерийн талаар өмнө нэг удаа шүүмжлэн бичсэн билээ. Энэ удаа хэрэглэгчийн үүднээс үргэлжлүүлээд дахин нэг шүүмжилчихье.
- Твитерийг зөвхөн англи хэлтнүүд ашиглана гэж бодсон - Тааг дээр монголоор бичиж болдоггүй.
- Твитер америкчуудад зориулагдсан - Улс үндэстэн, хотоор ч юмуу ялгарч тусгаарлагдаж болдоггүй.
Миний санаагаар бол юникодоор бүх зүйл ОК байхаас гадна, хэрэглэгчид ямар нэг ангилал маягийн зүйлийг тааг шиг тодорхойлчихоод(мета-тааг гэчихье), түүгээрээ ангилагдах боломжтой бол зүгээр. Тухайлбал улс, үндэстэн, хот, цамцны өнгө гээд дуртай зүйлээрээ мета-тааг буюу комюнити байгуулж болмоор санагддаг. Мэдээж хүн хэдэн ч мета-тааг сонгож болохоор байх ёстой.
Янз бүрийн хуулабар байдаг л юм чинь твитерийн Монгол хуулбарыг хийж болох л юм. Гэвч нэгдүгээрт, Монгол жиргээчид маань жинхэнэ твитертэйгээ харьцах хэрэгцээ байсаар байна, хоёрдугаар удахгүй твитер маань миний хүсээд байгаа боломжийг хийчихвэл ажлын гарз болно.
Оюутнууд төгсөлтийн ажлаараа хийвэл гоё ажил болно л доо. Твитер API-ийг жаахан судлахад клиент талыг нь нээлттэй эх бүхий твитер клиент дээр суурилаад амархан хийнэ. Харин сервэр тал дээр нь NoSQL ашиглахад яг таарахаар санагддаг. Redis ашиглаад твитер маягийн апликэшн хийсэн жишээ байсан дээр суурилаад сэрвэр талаа хийхэд болохгүй зүйл байхгүй.