Unix-ийн 40 насны ойд, Домогт хакеруудад

Өнгөрсөн сард Юникс-ийн 40 насны ой тохиолоо. 1969 оны 8 сард Ken Thompson үйлдлийн системээ анх бичсэн гэдэг. Үйлдлийн системийн kernel, shell, editor, assembler дөрвийг тус бүр 7 хоногт буюу ерөнхийдөө 1 сар орчим хугацаанд PDP-7 хэмээх 4 килобайт санах ойтой машин дээр ажиллаж болохуйц үйлдлийн системийг хийчихсэн гэдэг. Цааш Dennis Ritchie-тэй хамтран сайжруулж C дээр бичсэнээр энэхүү гайхамшигт үйлдлийн систем portable болж олон салбарлан тархах нөхцөл болжээ. Маш бага санах ой болоод ядуу нөөцтэй машин дээр анхлан бүтээсэн учраас Юникс маш жижигхэн болоод энгийн байх шаардлага ургасан гэдэг. Энэ нь уг системийг амжилт олоход чухлаар нөлөөлсөн. Таны интернэтэд холбогдож байгаа компаний сүлжээний үндсэн симтемээс эхлээд, гэр ахуйн хэрэгсэл, үйлдвэрийн машинууд, гар утасуудыг хүртэл Юникс төст үйлдлийн систем хөдөлгөж байдаг. Би энэ бичлэгээ ч мөн Юникс төрлийн үйлдлийн систем дээрээс бичиж суугаа минь Ken Thompson, Dennis Ritchie, Linus Torvalds гээд бусад олон хакеруудын ачаар билээ.

Юниксын 40 насны ойд, Домогт Ken Thompson болон Dennis Ritchie нарт баяр хүргэе!

(Зургийг Wikipedia-с авав. Баруун талд Dennis Ritchie, зүүн талд Ken Thompson.)