Дэмий юм дэмий
Надад нэг Pocket PC байгаа юм. Бараг хэрэглэдэггүй эд л дээ. Үйлдлийн систем нь Window$ Mobile 5. Дээр нь ямар нэг програм суулгахын тулд ихэвчлэн Window$ үйлдлийн системтэй компьютертэй холбох шаардлага гардаг юм. Харин саяхан эхнэртээ хэрэглүүлэх гээд япон үсэг тогтоох програм суулгах гэсэн чинь Window$ хэрэгтэй болов оо. Ингээд зовлон эхлэж байгаам даа.
За тэгээд VirtualBox суулгалаа, VirtualBox дотроо нэг хулхины Windows XP суулгачлаа. XP дээрээ ActiveSync гэж програм бас Micro$oft-оос татаж суулгав. Энэ хүртэл ч жаахан цаг л авснаас биш амархаан болчлоо. Ингээд Pocket PC-гээ USB каблиар нь компьтер луугаа залгачлаа. Холбогддоггүй шүү туучий чинь! USB-гээр холбосон бусад бүх төхөөрөмжүүд харагдаад байгаа мөртлөө…
Нилээн үзлээ…, нэтээс хайгаад л, үзээд байлаа, үзээд байлаа. Бардаггүй ээ. Бууж өглөө. Одоо бодлоо -Дэмий юм дэмий л юм даа. Яагаад дэмий вэ? гэхээр:
- Виртуал машин дотор хулхины Window$ XP сулгачихаж байгаам
- Ганц жижиг програм суулгах гэж өчнөөх юм боллоо шдээ, хайран цаг
- Ер нь энэ Pocket PC дээр яах гэж Window$ Mobile суулгадаг байна аа, програм суулгахад заавал Window$ XP ч юмуу шаарддаг нь үнэн хөшингө шийдэл.
За ингээд болохгүй болохоор нь дээр нь хэдэн кино хуулчихаад хүүхдүүддээ үзүүлж байя гэтэл зөвхөн WMA, ASF форматыг л хүлээн зөвшөөрдөг гэнэ. За тэгээд киногоо ffmpeg -ээр WMA -руу хөрвүүлээд өнөөх дээр чинь үзлээ. Жаахан гарч байгаад ТАГ гацдаг байна шд… Одоо ёстой болъё, дэмий юм дэмий.
Ингэж дэмий юмаар оролдож суухаар эхнэртээ шинэ компьютер авах, эсвэл энэ дээр байгаа хөшингө үйлдлийн системийг солих. Линуксаар сольчих юмсан. Хэзээ нэгэн цагт оролдож үзнээ. Эрх чөлөө мандтугай!