Native Code on Web Browser

Веб гэдэг зүгээр хуудас төдий биш апликэшн түвшинд хэрэглэгддэг болсоор удлаа. Javascript, Flash, Java, .NET -гээд алийг ч ашигласан хурдтай бөгөөд найдвартай ажилладаг вэб апликэшн хийнэ гэдэг амар биш. Учир нь вэб апликэшн маань вэб хөтөч(browser) дотор ажилладаг билээ. Саяхан nativeclient гээд хөтөч дотор натийв код ажиллуулах төсөл эхэлжээ. Гэтэл байзаарай, энэ чинь Java applet -аас юугаараа ялгаатай юм бэ? Вэб хөтөч дотор натийв код ажиллуулсанаас зүгээр desktop апликэшн ажиллуулсан нь дээр бус уу? -гэх мэт асуултууд гарна. Тэгвэл дараах хэд хэдэн давуу талууд гарч ирэхээр байна.

  1. Одоогоор ашиглагдаж байгаа вэб клиент талын технологиуд бүгд өөрийн гэсэн хэл дээр апликэшнээ бичихийг шаарддаг - Flash(ActonScript), Java applet(Java), Silverligth(C#) гээд бүгд. Javascript дээр хийсэн ч гэсэн Javasript гэдэг хэл дээр л бичнэ. Харин натийв кодыг дуртай хэл дээрээ бичиж болно гэсэн үг.
  2. Натийв апликэшнийн хувьд dll болон so файлуудыг шууд дуудаж ашиглаж болох учраас маш их бэлэн зүйлсийг ашиглах боломж нээгдэж байгаа.
  3. Түгээмэл хэрэглэгдэж байгаа төсөөтэй технологиуд бүгд аль нэг компаний удирдлагад явж байна. Тухайлбал Java бол Sun, Flash бол Adobe, ActiveX бол Microsoft. Харин энэ төсөл бол анхнаасаа нээлттэй эхийнх юм.

Мэдээж дутагдалтай талууд ч байгаа. Уншигч танд үүнийг үлдээе.