Open source hardware
Электроникийн талаар бага зэрэг судлах шаардлага гартал “нээлттэй эх бүхий хардвэйр” гэсэн юм тааралдав. Нээлттэй хардвэйр гэхээр юу байж таарах вэ? Нээлттэй эх бүхий програм хангамж гэдэг маань юу байдаг билээ; Тухайн програмын эх код нь нээлттэй байгаад, тухайн эх кодыг өөрчлөх, хувилах, түгээх эрх нь нээлттэй байвал нээлттэй эх бүхий програм хангамж гэдэг. Тэгвэл нээлттэй эх бүхий хардвэйрийн дизайн болоод, түүн дээр ажиллах фирмвэйр(програм) нээлттэй байх ёстой болох нь. Програм хангамжийн соорсыг компайлдаж програм болгоход амархан бол, хардвэйрийн дизайн болоод эх кодыг бодит хардвэйр болгоход тодорхой зардалтай байдгаараа л ялгаатай.
Сүүлийн жилүүдэд нээлттэй эх бүхий хардвэйрүүд нилээн хийгдэж байгаа. Тухайлбал нээлттэй фирмвэйр бүхий router, wireless card, display adapter мэр сэр үзэгдэх болсон.
Хардвэйр дизайны нээлттэй эх бүхий Arduino гэдэг платформ саявтархан гарчээ. Энэнээс хэдийг авчихмаар л санагдлаа. Эх нь нээлттэй учраас өөрийн хэрэгцээнд тохируулж өөрчлөөд, хэвлэж өгдөг үйлдвэр лүү файлаа явуулж хийлгэж авч болох гэнэ. Олноор нь авах бол үйлдвэр лүү захиалгаж хийлгэсэн нь хямд тусдаг гэсэн. Манай их дээд сургуулийн хардвэйрийн оюутнууд ямар орчинд лабораторио хийдэг юм бол?. Нээлттэй эх бүхий Arduino платформ сургалтанд ашиглахад яг тохиромжтой санагдлаа.