GreenSQL буюу Database Firewall
Вэб апликэшний цоорхойг ашиглаж SQL injection хийснээр өгөгдлийн бааз дээр дуртай үйлдлээ хийж болдог. Тэгвэл GreenSQL таны вэб апликэшн болон өгөгдлийн сан хоёрын дунд firewall болж өгөгдлийн сан руу явж байгаа бүх SQL -үүдийг хянах болно. Сэжигтэй буюу inject хийгдсэн SQL -ийг бааз дээр ажилуулахгүй хоосон үр дүн буцаачихдаг. Вэб апликэшний нууцлалдаа сайн итгэхгүй байвал үүнийг хэрэглэж болно. MySQL дээр үүнийг ашиглан firewall тавих зааврыг эндээс үзээрэй.