Android
Гүүгэл цаана чинь шүүгэл дугаргалаа шүү! Android бол Нээлттэй мобайл платформ. Мобайл ертөнц рүү гүүглийнхэн нээлттэй өвөрмөц арга барилаараа орж байгаа нь энэ андройд. Линукс үйлдлийн систем дээр Жава програмчлалын хэлийг нэмээд хүн бүхний гарт бариулчихаар юу болохов? Удахгүй хэдхэн сарын дараа яг тэр чинь болох нь дээ. OpenGL, CDMA, GSM, GPS,… гээд орчин үеийн мобайл хэрэглэлд юу байх ёстой билээ бүгд бий. Гар утасны томоохон үйлдвэрлэгчид андройд утас гаргахаа мэдэгдээд байгаа билээ. Японд, Европд, Америкт тэгэхээр Монголд ч ирнэ. Энэ оны сүүлээр хүмүүс андройд утас барьж эхлэх нь бололтой. Андройд нь нээлттэй платформ учраас эдгээр утаснууд нь харьцангуй хямд, мөн харьцангуй өргөн боломжуудтай байх нь ойлгомжтой. Хөгжүүлэгчид аль хэдийн андройд дээр киллер апп-уудыг хийгээд эхэлжээ. Гүүглээс 10 сая долларын шагналын сантай тэмцээн зохиогоод андройд сонирхогчид ана мана үзэж байна.
За тэр ч тийм байдаг байж. Гар утас нь үйлдвэрээс гараагүй байхад яаж дээр нь ажиллах програмыг хийх болж байнаа, гэж гайхах нь магад. Би ч нэгийг хийгээд үзчихсэн шүү. GPS дээр суурилсан жижигхэн авто машины зам заагч юм л даа. Яаж андройд дээр програм бичих вэ гэхээр:
- Нэгдүгээрт, жава хэл гадарладаг байх хэрэгтэй, эсвэл одооноос сурч болно
- Хоёрдугаар, SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг(дуурайдаг) юм билээ
- Гуравдугаарт, интернэттэй байх(Үүнийг уншиж байгаа болохоор байгаа л биз). Гүүглээс гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруу учраас интернэтээс ихэнх зүйлийг олж мэдэх болно