Багшийн мэргэжил
The good teacher explains.
The superior teacher demonstrates.
The great teacher inspires.
Хүмүүний хийж чадах буянт үйлсийн нилээн дээгүүрт хүнд юм зааж сургах орно гэж боддог. Анх шохой барьж самбарын өмнө гарч багш гэж дуудуулсан нь 2000 оны намар юм байна. Тэр жилийнх нь хавар төгсөөд намар нь нэг компанид програмист хийнгээ цагийн багшаар сургуульдаа мэргэжлийн зарим хичээл заангаа магистрантурт сурч байсан үе. 2 сар орчим сургууль ажил 2-ийн хоороонд махийж, эцэст нь програмист болох сонирхол нь дийлээд багшаа ч, магистраа ч хаясанаар багшийн ажил маань түр завсарласан юм.
Хоёр жилийн өмнөөс компани дээрээ зуны сургалт болон бас бус сургалт семинар энэ тэр гээд мэр сэр хичээл зааж байгаад нодлингоос USI мэргэжлийн сургуульд албан ёсоор багш болж ахиад л самбарын өмнө гарч зогсов. Заасан хичээлийн нэр - "Програмчлал". Агуулга нь гэж Open source -оос авахуулаад Unix philosophy, Design Pattern -уудаас хүртэл түүгээд, Test Driven Developmen болон Refactoring -ийг бас оруулаад, бүр дебаг хийх тухай, тэмдэгт мөр, шелл програмчлал гээд 30 гаруй програм бичихэд хэрэгтэй гэж бодсон сэдвүүдээ хамж шимээд бөөгнүүлчихсэн чинь яг заах болоход хэцүү байсныг нуух юун.
Амихандаа бусад хичээлүүд дээр заадаггүй, гэхдээ хэрэг болоод байдаг зүйлсийг л багтаах гэсэн юм. Тэгсэн нэг л биш юмаа. Ер нь нэг үгээр хэлэхэд арай болоогүй байхад нь заасан бололтой. Тэдгээр сэдвүүдийг 2-4 жил програм бичсэн сонсогчдод семинар, эсвэл hands-on лаб байдлаар явуулвал илүү үр дүнтэй, сонсогчид маань бүрэн ойлгох байжээ гэж бодно.
Сүүлийн лекцийн дараа оюутнуудаасаа хамгийн биед чинь шингэж үлдсэн ямар сэдэв байна вэ? гэхэд 10 аад сэдвээс 3-4 ийг л нэрлэж байгаан, – ирэх улиралд үлдсэн сэдвүүдийг заахгүй гэж шийдсэн. Цаг нь болохоор өөрсдөө олж уншаад ойлгоно биз. Уг нь цаг хэмнэж миний олон жил болж ойлгосон сурсныг эрт мэдрээсэй сураасай гэж санасан хэрэг.
Гэхдээ үр дүн нь хоосон биш л байж таарна. Кодын соёл, програм хангамж гэдэг бол зөвхөн код биш гэдгийг наад захын оюутан маань ойлгосон байгаа нь сайшаалтай.
Би сайн багш биш. Заах арга ухаан, туршлага ч тааруу байж болно. Гэхдээ зүгээр хэлээд(tell) орхилгүй тайлбарлахыг(explain) оролддог, ярьсан зүйлээ хийж үзүүлдэг(demonstrate). Харин урам зориг өгч онгод оруулж(inspire) чаддаггүй байж мэднээ.
Anyway, I have done my best.