Хамгийн дажгүй Ruby on Rails IDE

Сүүлийн үед Ruby on Rails(RoR) дээр жижиг сажиг юм хийж үзээд, амтанд нь нилээн орчихлоо. Тэгээд RoR ийн хамгийн дажгүй IDE юу байнав гээд хайсан юм. Хамгийн дажгүй нь TextMate гэж засварлагч дээр Rails Bundle гэдгийг суулгаад янзын гэж байна. Тэр золиг нь даан ч үнэтэй, бас Mac дээр ажилладаг эд юм байна. Ер нь RoR дээр юм хийдэг хүмүүс Mac их ашигладаг бололтой юм билээ, яагаад ч юм бүү мэд, мэддэг хүн байвал тайлбарлаж өгөөрэй. За тэгээд RadRails гэж Eclipse дээр суурилсан нэг юм байна. Eclipse -ийн плагин л даа. Тэр золиг уг нь функцын хувьд их зүгээр юм, даан ч юм л бол гацаж бариад нэг л бишээ, тэгэхээр нь орхичихсон. Дараа нь Komodo Edit -гэж нэг засварлагч олов, гацаж унтрах нь гайгүй, бас өөр дээрээсээ шэлл рүү хандаж барих боловч, бас л их удаан юм, тэгэхээр нь өөр юу байна гээд хайлаа. Тэгээд сая эртний алдарт текст засварлагч emacs дээр RoR код бичих заавар олж уншаадахлаа. Түүнийг суулгаад, тохируулаад авсан боломжын байна. Ер нь програм бичихэд нэг л сайн засварлагчийг төгс эзэмших хэрэгтэй гээд байдаг. Урьд нь би юм л бол vi дээр онгойлгочихдог байлаа. Одоо бол emacs. Гацаж барихгүй, гартаа оруулаад авсан цагт бүтээмж асар өндөр гэж байгаа. Өмнө нь нэг удаа бас emacs руу оронгоо алдаад юникод текст гаргаж чадалгүй орхичихсон юм. Тэгсэн сая санаадгүй фонтыг нь fixed гээд сонгосон гараад ирсэн болохоор одоо OK. Ер нь компайл хийдэггүй хэлүүдийн хувьд IDE хэрэглэлээ гээд тэгж их бүтээмж нэмэгдэхгүй байх. Гэхдээ refactoring хийх гэх мэт функцүүдтэй бол IDE мэдээж бүтээмж нэмнэ л дээ. Ямар ч байсан ердийн тэкст файлаас авахуулаад скрипт хэлүүд дээр юм бичихдээ дандаа emacs хэрэглэж байхаар шийдлээ. Дараа emacs-ийн шилдэг чанаруудын талаар нэг бичлэг хийх болно.