Найдвартайгаар төлөвлөх нь

Software developers don’t really like to make schedules. Usually, they try to get away without one. “It’ll be done when it’s done!” they say, expecting that such a brave, funny zinger will reduce their boss to a fit of giggles, and in the ensuing joviality, the schedule will be forgotten.
—Joel Spolsky, Evidence Based Scheduling

Энэ залуу заримдаа үнэхээр хэрэгтэй зүйлс бичдэг. Энэ удаа ч бас програм хангамж хөгжүүлэх төслийн төлөвлөлтийн тухай маш гоё юм бичсэн байна(хажуугаар нь програмаа жаахан рекламдсан). Гол санаа нь практик нотолгоон дээр үндэслэсэн, хэрэгжүүлэх арга нь онолын үндэстэй. Ер нь төлөвлөлтийг ингэж хийх нь зүйтэй гэж эргэлзээгүй бодоход хүрэв.

Урьд өмнө би(туршлага их биш л дээ) төлөвлөлт хийчээд хөтлөж байхад 99.99% хувьтай мөртлөө дуусаж өгдөггүй жижиг жижиг ажлууд их гардаг байлаа. Учир нь яг бодитоор уг ажил маань хэдэн хувьтай байгааг, дуусгахад хир хугацаа орохыг тооцоолж чаддаггүй байсан учраас. Ингээд сүүлдээ ажлын ард хувь тавих дургүй болчихсон юм. Миний хувьд ажил 3-хан янзын хувьтай - Эхлээгүй, Эхэлсэн, Дууссан.

Одооноос уг өгүүлэлд санал болгосон Evidence Based Schedule -ийг хэрэгжүүлэхээр шийдлээ. Та ч гэсэн төлөвлөгөө гаргадаг бол үүнийг уншаарай.