Stardict -ийн өөр хоёр толь
Babylon-ий AACS English-Mongolian толиос Stardict -ийн англи монгол толийг үүсгэсэнээ өмнө бичиж байсан билээ. Энэ удаад өөр 2 толь нэмж байна. Нэг нь babylon-ий AACS Mongolian-English толиос хөрвүүлж авсан монгол-англи хувилбар, нөгөө нь Temuka’s English-Mongolian толиос хөрвүүлсэн англи-монгол хувилбар. AACS-ийн толиуд нь нэг үгийг ихэвчлэн нэгээс хоёр үгээр тайлбарласан байдаг бол, Temuka-гийн толь нь жишээ өгүүлбэр оруулан нилээд сайн тайлбарласан байна лээ. Temuka болон AACS нарт баярлалаа.