Програмчлалын олимпиад
Монгол Улсын их дээд сургуулийн оютнуудын дунд, бас ерөнхий боловсролын сурагчдын дунд жил бүр програмчлалын олимпиад зохиогддог. Эдгээр олимпиадын талаар өөрийн бодлоо хуваалцья.
Сүүлийн үед эдгээр олимпиадыг сонирхогчид, оролцогчид, ивээн тэтгэгчид олширч байгаа нь олзуурхууштай зүйл мөн юм. Тухайлбал нодлин жилийн оюутны програмчлалын олимпиадыг МУИС ийн Мэдээлэл Технологийн Сургууль зохион байгуулж, Нэгдүгээр байрын шагнал 1 сая төгрөг байсан билээ. Би тэр олимпиадын шүүгчдийн багт ажилласны хувьд будлиангүй шудрага, зохион байгуулалт ч муугүй болсон гэж бодож байгаа. Гэхдээ миний энд ярих гэсэн зүйл бол зохион байгуулалттай холбоогүй.
Хүүхдүүд бодлогоо ихэвчлэн, паскал, тэгээд с хэл дээр хийж, орчин нь Windows үйлдлийн систем байв. Бодолтыг шалгахдаа урьдчилан бэлдсэн оролтын файл програмд өгөөд гаралтын файлыг тулгах замаар хийдэг юм байна. Энэ үйлдлийг гараараа хийнэ. Гэхдээ тухайн үед гар ажиллагааг бага зэрэг автоматжуулж скрипт бичээд хэрэглэж байв. Маш олон хүүхдүүд програм нь огт ажиллахгүй гацдаг, эсвэл файлаа зөв уншдаггүй, эсвэл гаралтын файлаа зөв бичдэггүй гэх мэт бодлоготой хамаагүй наад захын алдаануудыг хийсэн байсан нь бэлтгэл муу, өөрөөр хэлбэл олимпиад хэрхэн явагддаг бодлого яаж шалгагддагийг мэддэгүйтэй холбоотой гэж санагдсан.
Миний бодлоор тэмцээн эхлэхийн өмнө хүүхдүүдээр оролтын файл уншаад бодолтоо гаралтын файлд бичих дасгалыг хийлгэж үзүүлээд, чадахгүй байгаад нь зааж өгөөд, сураагүйг нь тэмцээнд оруулаад хэрэггүй. Энэ дасгалд файлын нэр, директорын бүтэц зэрэг ч хамаатай.
Дараагийн санал бол ер нь их дээд сургуулиуд, бас арван жилийн сургуулиуд сургалтандаа нээлттэй эхийн програм хангамжуудыг түлхүү ашиглах. Бүр болдоггүй юмаа гэхэд олимпиадын бэлтгэлдээ линукс үйлдлийн систем ашиглах, олимпиадаа линукс дээр явуулах. Олон улсын тэмцээнүүд сүүлийн үед линукс дээр явагддаг болсон байгаа, үүнээс жишээ авах, ингэснээр шалгарсан оюутнууд маань олон улсад очоод өрсөлдөхөд хэрэгтэй.
Цаашилбал, нээлттэй байдлаар байнга тэмцээн уралдаан явуулж програм бичих сонирхолтой залуусыг дэмжих. Энэ талаар бодсоноо тусдаа бичлэг болгоё.