Програмчлалын нээлттэй тэмцээн
Өмнө програмчлалын олимпиадын тухай бодож явдгаа бичсэн. Энд програмчлалын тэмцээнийг байнга явуулж сонирхогчдыг өдөөх, урамшуулах зорилготой нэгэн вэб сайт хийх гэж байгаа тухайгаа дуулгахад таатай байна. Вэб сайт маань:
- Онлайнаар бодлого шүүдэг, шүүлтийг автоматаар хийдэг байна.
- Бодлогыг мөн онлайнаар бүртгэнэ(мэдээж зөв бодлого эсэхийг нягтална)
- Өмнөх тэмцээнүүдийн бодлогын сан, төрөл бүрийн статистикүүд, гишүүдийн ранк
- Мөн оноогоороо тэргүүлсэн оролцогчдыг шагнаж урамшуулах
Эхний ээлжинд ийм үндсэн функцүүдтэй байх болно. Шийдэх асуудал бол бодлогыг автоматаар шүүх. Тухайлбал ирж байгаа програм хаана байгаа ямар ч файлыг устгаж, эсвэл системд гаж зүйл хийж болох л доо. Автомат шалгагч маань дор хаяж л C/C++, Java, C#, Pascal -ыг чаддаг байх хэрэгтэй.
За тэгээд програм сонирхохгч залуус минь, нээлтэй програмчлалын тэмцээндээ бэлдээд хүлээж бай даа.
Програмчлалын онлайн тэмцээний вэб сайтууд:
- The ACM-ICPC International Collegiate Programming Contest Web Site
- TopCoder
- online-judge.uva.es
- Timus Online Judge
- Moscow Problem Archive with Online Judge
- Zhejiang University Online Judge
- Peking University Online Judge
- Tianjin University ACM-ICPC Online Judge
- Fuzhou University Online Judge
- Saratov State University :: Online Contester
- Sphere Online Judge
- Kyrgyzstan University Online Judge
- Fujian Normal University Online Judge
- Shaastra Online Programming Contest
- Harbin Institute of Technology Online Judge
- Indian Computing Olympiad - Online Programming Contest
- DWITE Online Computer Programming Contest
Онлайн програмчлалын тэмцээн явуулахад зориулагдсан нээлттэй програм хангамжууд: