Эрдэнийн чулуу бадмаараг

Gemstone ruby
Ойрд сурталчилгааны шинж чанартай ганц нэг бичлэгийг эс тооцвол, мэргэжлийн юм бичсэнгүй(завгүй байсан л гэж битий хэлж үзээрэй). Гэхдээ энэ удаа шинээр сурч байгаа нэгэн програмчлалын хэлийг танилцуулья. Бодвол та бүхэн дуулсан л биз дээ, Ruby гэж...

Ruby буюу монголоор бадмаараг гэж зурагт харагдаж байгаа хүрэн өнгөтэй эрдэнийн чулуу билээ. Энэ сайхан чулууний нэрийг авсан програмчлалын хэл чулуу шигээ бас сэтгэл татам байж чадах болов уу? Миний хувьд бол үнэхээр сайхан хэл санагдлаа. Яагаад гэвэл сурахад маш амарханаас гадна, уг хэл дээр бичсэн код ойлгомжтой, бараг л англиар биччихсэн юм шиг уншигдаж байгаа юм. Би энэ хэлийг дөнгөж судлаж эхлэнгүүтээ ruby дээр суурилсан rails хэмээх араг ясан дээр нэгэн жижиг програмыг амархаан зангидчихсан. Нэг үгээр хэлэхэд бүтээмж нилээн өндөр байна. Тухайлбал 3.times, 1.megabytes -гэх мэт "шидэт" шинжүүдийг нь хэрэглэхэд ёстой кайф. Ингээд хэрэв би сонирхлыг чинь хандуулж чадсан бол дараах хаягуудаар орж судлаарай.

Холбоосууд: