MySQL -ийн тухай хэдэн зүйл
Үнэгүй, тэгсэн мөртлөө боломжын хурдан, боломжын том өгөгдлын баазыг удирдах чадвартай учраас MySQL өргөн хэрэглэгддэг болов уу. MySQL хэрэглэх анхан шатны хичээлүүд дээр тэр болгон байхгүй ч, анхаарвал зүйтэй гэж бодсон хэдэн зүйлийг бичье. Дараах зүйлсийг мэдэхгүйгээсээ болж олон цагийг үрж, мэдэж аваад олон удаа хэрэглэсэн учраас хэн нэгэнд хэрэг болж юуны магад гэж саналаа.
Бааз үүсгэхдээ
Хэрэв монгол текст бааз дотроо хадгалах бол:
create database mydb character set utf8 collate utf8\_general\_ci;
```гэж үүсгэхээ мартав.
Key lenght
MySQL -д key lenght гэдэг ойлголт байдаг. Энэ нь түлхүүрийн урт юм. Одоогоор 1000 байтаас ихгүй байна гэсэн хязгаарлалттай. Энэ нь латин character set-тэй хүснэгтийн хувьд 1000 тэмдэгт, харин юникод талбаруудтай хүснэгтийн хувьд хэд гэж бодож байна? Юникод нь 2 байт учраас 500 тэмдэгт байна гэвэл, үгүй юм байна. MySQL-д юникод тэмдэгт 3 байт эзэлдэг учраас 333 байна. Бааз үүсгэхдээ түлхүүрийн уртыг тооцоолох хэрэг гарвал үүнийг анхаарах хэрэгтэй.
Repair table
Заримдаа table эвдэрдэг. Энэ нь ихэвчлэн тог тасалдаж гэнэт унтрах, үйлдлийн системийн доголдол зэргээс болдог. Ийм тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол эвдэрсэн table-ийн файлаа(юмыг яаж мэдэх вэ) өөр газар хуулж авч байгаад```
repair table mytable;
```гээд үзэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд засагдах болно.