VI - текст засварлагч

Анх юникс систем дээр ажиллаж эхлэх үед, тохиргооны файл засах зэрэгт ашиглахын тулд vi текст засварлагчийн командыг хажуудаа хэвлэж наачихсан хирнээ л мартчихаад байдаг байж билээ. Саяхан нэг юм хийх гэсэн чинь хоёр мөрийг нийлүүлэх, текст солих командуудыг санадаггүй. Ингээд мартсан командаа олж авахын хажуугаар бусад түгээмэл командуудыг мөн харж авав. Мартсан хүмүүст санахад, шинэ сурж байгаад хүнд хичээл болох болов уу гээд бичье.

vi -нь команд горим, оруулах горим гэсэн хоёр горимтойгоороо бусад текст засварлагч програмуудаас ялгаатай. Цөөхөн товчлуур шаардагддаг энгийн байх, дээр үеийн удаан сүлжээтэй орчинд хэмнэлттэй байх зэрэг нөхцөлүүдээс үүдэж ийм сонин байдлаар хийгдсэн болов уу. vi байхгүй юникс/линукс систем гэж байхгүй. Дараах командаар vi -г ажиллуулна.

vi test.txt

Хэрэв одоо ажиллаж байгаа директорид test.txt -нэртэй файл байвал тэр файлыг нээнэ, байхгүй бол шинэ файл үүсгэнэ. Анх ажиллангуут команд горимд байх ба энэ горимд байх үед товчлуурууд нь команд ажиллуулахад ашиглагдана. Харин текст оруулах горим буюу текст горимд байх үед товчлуурууд дээр дарахад текст бичигдэнэ.

Горим солих командууд

a

Курсорын араас текст оруулна

i

Курсорын өмнө текст оруулна

A

Мөрийн төгсгөлөөс текст оруулна

I

Мөрийн эхнээс текст оруулна

o

Одоо байгаа мөрний доор шинэ мөр нэмж текст оруулна

O

Одоо байгаа мөрний дээр шинэ мөр нэмж текст оруулна

[ESC]

Текст горимоос гарна

Курсор шилжүүлэхэд сумтай товчнуудыг хэрэглэж болох боловч зарим тохиолдолд сумтай товчнууд ажиллахгүй байх нь элбэг. Энэ үед h, j, k, l товчнуудыг хэрэглэнэ. Ер нь эдгээр товчийг хэрэглээд сурчвал гараа хол зөөхгүй давуу талтай тул сурахыг эрмэлзэх хэрэгтэй.

Нэг зайгаар шилжих

h

урагш нэг тэмдэгт шилжих

l

арагш нэг тэмдэгт шилжих

j

доош нэг мөр шилжих

k

дээш нэг мөр шилжи

Нэг нэг зай шилжихээс гадна, үгийн эхэнд очих, мөрийн төгсгөлд очих гэх мэт командууд байна.

Мөр дотор жилжих

b

үгийн эхэнд очих

e

үгийн төгсгөлд очих

w

дараагийн үгийн эхэнд очих

^

мөрийн харагдаж байгаа хамгийн эхний тэмдэгт дээр очих

0

мөрийн эхэнд очих

$

мөрийн төгсгөлд очих

Дэлгэцээр гүйлгэх харах бол нүүр нүүрээр шилжих командуудийг хэрэглэнэ.

Дэлгэцээр шилжих командууд

CTRL+F

нэг нүүр хойшлох

CTRL+B

нэг нүүр урагшлах

CTRL+D

хагас нүүр хойшлох

CTRL+U

хагас нүүр урагшлах

gg

Файлын эхэнд очих

G

Файлын төгсгөд очих

Текст засварлах командууд

Текстийг устгах үед устгагдсан текст хадгалагдаж үлдэх бөгөөд түүнийг өөр газар хуулж тавьж болдог.

Устгах командууд

x

тэмдэгт устгах

dw

үгийн курсороос хойших хэсгийг устгах

d$

мөрийн курсороос хойших хэсгийг устгах

D

мөрийн курсороос хойших хэсгийг устгах

dd

мөрийг устгах

Солих командаар текстийг өөрчлөхөд, [ESC] товч дарагдтал оруулах үйлдэл үргэлжлэх болно.

Солих/өөрчлөх командууд

r

тэмдэгтийг өөрчлөх

cw

үгийн курсороос хойшхи хэсгийг солих

c$

мөрийн курсороос хойшхи хэсгийг солих

C

мөрийн курсороос хойшхи хэсгийг солих

Ns

N ширхэг тэмдэгтийг солих

Хайлтын командуудад regular expression ашиглаж болно. Хайлтын командууд нь [ENTER] товчоор төгсөх ёстой.

Хайлтын командууд

/text

текстийг арагш хайна

?text

текстийг урагш хайна

n

хамгийн сүүлд хайсан текстийг өмнөх чиглэлд хайна

N

хамгийн сүүлд хайсан текстийг эсрэг чиглэлд хайна

Өгөгдсөн текстийг хайж олоод солиход дараах командыг ажиллуулна.

Хайж солих команд

:%s/text1/text2/g[RETURN]

text1 ийг text2 оор солино.

Тэкстийг бусад засварлагч шиг хуулж болох ба, хуулагдсан текст устгагдсан текстийн адил буферт хадгалагдана.

Хуулах командууд

yw

үгийн курсороос хойшхи хэсгийг хуулна

y$

мөрийн курсороос хойшхи хэсгийг хуулна

yy

мөрийг хуулна

Y

мөрийг хуулна

Буферт байгаа хуулсан болон устгасан текстийг хаа нэг газар тавихад дараах хоёр командыг хэрэглэнэ.

Буферээс гаргах командууд

p

буферт байгаа текстийг курсорын өмнө гаргана

P

буферт байгаа текстийг курсорын араас гаргана

Буцах болон Давтах команд нь зөвхөн хамгийн сүүлчийн үйлдлийг л буцаана.

Буцах/Давтах команд

u

хамгийн сүүлчийн командыг буцаана

CTRL+r

буцаасан командыг дахин ажиллуулна

.

хамгийн сүүлд хийсэн командыг дахин ажиллуулна

Ихэнх текст засварлагчид дээр мөрийн эхэнд очоод устгах үйлдэл хийхэд өмнөх мөрийн араас залгагддаг бол vi дээр тэгдэггүй.

Мөр нийлүүлэх

J

Мөрийн төгсгөлд дараагийн мөрийг залгана

Хадгалах ба гарах командууд нь : аар эхлэх бөгөөд [ENTER] товчоор хэрэгжинэ.

Хадгалах ба гарах командууд

:w

файлыг хадгална

:w NAME

файлыг NAME нэрээр хадгална

:w! NAME

NAME нэртэй файлыг дарж хадгална

:wq

файлыг хадгалаад засварлагчаас гарна

:q

засварлагчаас гарна

:q!

хийсэн өөрчлөлтүүдийг хадгалалгүйгээр гарна

(:) -аар эхэлсэн командуудаас бусад командуудын өмнө давтах тоог оруулж бичсэнээр олон удаа ажиллууж болно. Жишээлбэл

10dd

гэж ажиллуулбал 10 мөрийг устгана.

Эх сурвалж