Babylon -ий толийг Stardict уруу хөрвүүлэх

Виндовсын орчинд Babylon гэж сайн толь бичиг байдаг билээ. Энэ толь нь хэрэглэхэд хялбар бөгөөд маш олон толь бичигтэй, гэхдээ үнэтэй. Өөрөөр хэлбэл энэ толийг зүй ёсоор хэрэглэхийн тулд мөнгө төлөх шаардлагатай гэсэн үг.

Stardict нь Linux, FreeBSD, Solaris, Win32 -бүгдэн дээр нь ажилладаг нээлттэй эх бүхий толь бичгийн програм юм. Мөн л нээлттэй эх бүхий төрөл бүрийн толь бичгүүдтэй. Гэхдээ толь бичгийн сан нь арай Babylon-д хүрэхгүй, тухайлбал монгол хэлтэй толь бичиг байхгүй байсан юм. Тэгвэл Babylon-оос нээлттэй формат руу хөрвүүлдэг dictconv гэдэг програмын тусламжтайгаар Babylon-ий Англи-Монгол толийг stardict формат руу хөрвүүллээ.

Хөрвүүлсэн файлыг эндээс авч болно. Татаж авсан толио линукс дээр бол /usr/share/stardict/dic дотор, Виндовс дээр бол C:\Program files\stardict\dic\ директори дотор задлаад stardict-ээ ахин ачаалахад шинэ толь нэмэгдсэн байх болно.