Том муужгайг хэржигнүүлэх нь

Түлхүүр үг: Tomcat profiling

Том муужгайн(Tomcat) дотор юу болж байгааг тольдон харах гурван аргыг туршиж үзсэнээ танилцуулья. Хоёр нь Eclipse дээрээс харах арга, нэг нь Borland Optimizeit.

Эхнийх нь Eclipse-ийн TPTP. Хэрхэн тохируулах аргыг энд их ойлгомжтой бичсэн байгаа. Бас ONJava дээр үр дүнгээ ямар ямар байдлаар харж болохыг тайлбарласан байна лээ. Санах ойд үүсч байгаа обьектуудыг харуулдаг, бас статик анализ хийдэг юм байна. Нэг олзуурхууштай нь профайлдах гэж байгаа апликэшнээ сэрвэр дээрээ ажиллаж байхад өөрийнхөө компьютер дээрээс холбогдоод профайлдаж болно. Үүний тулд сэрвэр дээрээ Agent controller -гэдэг холбогч програмыг суулгаад бас Том муужгайнхаа тохиргоон дээр жаахан юм нэмж өгөөд л болоо. Харин системийн зарим нэмэлт модулиудыг суулгасан байх хэрэгтэй юм байна лээ.

Дараагийнх нь Eclipse Profiler Plugin. Sourceforge дээр хэрхэн том муужгай болоод бас бусад апликэшн сэрвэрүүдийг тагнуулдах тохиргоог үзүүлсэн байна. Хамгийн гоё нь аль обьектоос аль обьект дуудагдаж үүсч байгааг граф байдлаар харуулж байна лээ. Санах ой дүүрэх зэрэг алдааг илрүүлэхэд их хэрэгтэй гэсэн үг. Тохиргоо нь л жаахан төвөгтэй юм даа.

Гурав дахь нь Borland Optimizeit. Энийг дээхнэ туршиж үзэж байсан, жаахан үнэтэй програм. Том муурыг Optimizeit дотроо ажиллуулаад, маш олон төрлийн үзүүлэлтээр тольдож чадна. Обьектуудын холбоосыг мод хэлбэрээр, санах ойн эзлэлтээр жагсаах гээд их дажгүй. Апликэшнийхээ доголдолыг илрүүлэхэд тун сайн эд шиг санагдсан, даанч үнэтэй.

Би вээр туршиж үзэж амжаагүй байгаа тул, танд сонирхолтой санагдах аваас NetBeans дээр хэрхэн профайлдахыг эндээс ороод судлаарай.

Ингээд дээрх профайлэруудыг алийг ч хэрэглэлээ гэсэн вэб апликэшнээ стрессд оруулж ядраангаа дотор нь юу болж байгаа, ямар хэсэгтээ ачаалал их ирж байгаа, санах ой дүүрэх нь үү, яах нь вэ гэдгийг үзэх хэрэгтэй. Иймэрхүү стрэссд оруулдаг багажууд гэвэл миний хэрэглэж үзсэн нь Apache JMeter байна, боломжын байсан. Бас Microsoft-ийн Web Application Stress Tool байна. Microsoft-ийн програм болохоор нэгэн зэрэг 200-аас дээш хандалт үүсгэж чаддаггүй юм билээ. JMeter бол 500-г лав үүсгэж чадаж байсан.

Хэрэг болж мэдэх холбоосууд: