Дотоод аутсоорсинг
Хурдацтай цахимжиж байгаа өнөө цагт вэб хуудасгүй компани байна гэдэг Улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй адилхан гэж ойлгож болно. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд том жижиг гэлтгүй компаниуд маань веб хуудастай болох, зүгээр зурагт хуудас дэлгээд харуулах биш, вэб дээрээ амьд мэдээлэлтэй байх, өөрийн хэрэглэгчтэй вэбээрээ дамжиж харилцахыг эрмэлзэх болсон нь сайшаалтай.
Ингээд та вэб хуудсаа хийлгэхээр боллоо гэвэл, дараах аргууд байж болох юм:
- Програм хангамж хийдэг компаниар хийлгэж авах. Энэ нь үнэтэй ч, буцах эзэнтэй.
- Хувь хүмүүсээр хийлгэх. Энэ арга нь хямд, эргээд холбогдоход харин хэцүү.
- Оюутнуудаар хийлгэх. Хямд боловч дараа нь…
- Өөрсдөө хийх. Таны чадвараас хамаарна.
Гэхдээ энд би вэб хуудас хэрхэн хийлгэх, үнэ хөлс энэ тэрийг бичих гээгүй юм шүү. Харин мэргэжлийн хостингийн үйлчилгээ үгүйлэгдээд байгаа юм биш биз? Үгүйлэгдээгүй юмаа гэхэд тун удахгүй зайлшгүй хэрэгтэй болно гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм.
Юун түрүүнд ингэж бодох болсон шалтгаан гэвэл саяхан нэг иймэрхүү үйлчилгээ хийдэг газрын үйл ажиллагаатай аялан танилцах боломж олдсонтой холбоотой. Манайд бол ихэвчлэн интэрнэтийн үйлчилгээ үзүүлдэг газрууд(ISP) л хостингийн үйлчилгээ явуулдаг шүү дээ. Гэхдээ мэргэжлийн түвшинд байж чадаж байгаа болов уу? Алагтай цоогтой л байх. Мэргэжлийн чанартай хостингийн үйлчилгээ бол:
- Хэрэглэгчдийн сэрверийг барилга дотроо байршуулна. Энэ нь найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангана. Гаднаас орж ирэх цахилгааны эх үүсвэр нь давхар байх ба нэг нь тасалдахад нөгөө нь байж байх юм. Бүр гаднаас ямар ч эрчим хүч байхгүй болоход асар их хүчин чадалтай ватерей давхар байгаа ба, тэр хооронд дотоод эрчим хүчний үүсгэвэр ажиллаж эхлэх болно. Иймд тог цахилгаан тасалдана гэсэн ойлголт байхгүй. Бас интэрнэт холболтын найдвартай байдлыг хангана. Тухайлбал интэрнэтийн хэд хэдэн тусдаа эх үүсвэртэй байж аль нэг нь доголдоход ажрахгүй байх. Мөн тухайн барилга байгууламжын найдвартай байдал, нууцлал хамгаалалт чухайл. Жишээ нь газар хөдлөлт, цунами, ойр хавьд тэсрэх дэлбэрэх үйлдвэр байхгүй байх гэх мэтийг харгалзаж барилгаа төлөвлөсөн байгаа юм.
- Хэрэглэгчийн сэрвэрийг байрлуулаад зогсохгүй, вэб апликэшний арчилгаа тордлогоог хариуцах. Эсвэл өөрсдийн сэрвэр дээр хэрэглэгчийн апликэшнийг байрлуулах аль нь ч ялгаагүй. Энэ үйлчилгээ нилээд чадвар шаардах хариуцлагатай ажил. Асар олон сэрвэр дээр хэдэн мянган вэб апликэшн ажиллаж байх тохиолдолд хүний хүчээр хянана гэдэг боломжгүй болж эхлэнэ. Автомат мониторингын програм хангамж ашигладаг юм байна лээ.
- Хэрэглэгчийн вэб апликэшнийг хийж өгөөд түүнийгээ мөн хостинг хийх. Манайхан бол энэ хэлбэрийг ихэвчлэн явуулаад байгаа боловч яг хостингийн үйлчилгээ нь 24х365 тасралтгүй байж чаддаггүй. Гэх мэтчилэн төрөл бүрийн хостинг байж болно. Хамгийн гол нь нэгдүгээрт мэргэжлийн, хоёрдугаарт найдвартай байдал юм.
Ийм найдвартай үйлчилгээ явуулдаг мэргэжлийн төв байгуулчихвал хэнд ашигтай байж болох вэ? Өнөөдөр манайд дунд хэмжээний динамик вэбтэй, эсвэл өөрсдийн дотоод сүлжээндээ хэрэглэдэг вэб апликэшнтэй, түүнийг хариуцдаг мэргэжилтэнтэй, гэсэн мөртлөө нэг л олигтой болж өгдөггүй газрууд зөндөө байгаа. Тухайлбал ихэнх төрийн байгууллагуудыг дурдаж болно, бас томоохон компани, аж ахуйн нэгжүүд байна. Бас мэргэжлийн програм хангамжын компаниуд дэд бүтцээ даатгаж хостинг хийж болно. Энэ ажлаа мэргэжлийн, найдвартай газарт аутсоорсинг хийснээр танай байгууллагад компьютерийн мэргэжилтэн байхгүй ч байсан болно. Найдвартай холболт л байхад хангалттай, бусдыг хостингийн компани хариуцна, гэрээ хэлцэл ян тан хийгдчихсэн, санаа зоволтгүй. Харин нэг асуудал бол ядаж хот дотроо өндөр хурдны сүлжээтэй болох хэрэгтэй байгаа юм.
Дараагийн үйлчилгээ дээрхээс арай ондоо. Нууцлал хамгаалалт болоод сэрвэртэй холбоотой элдэв асуудал дээр зөвлөгөө өгдөг, тохиргоо суурилуулалт хийж үйлчилдэг мэргэжлийн үйлчилгээ. Байгууллага компаниудын мэргэжлийн ажилтнуудад зөвлөгөө өгөх, тохируулга тааруулга хийх, эсвэл бүр мэргэжилтэнгүй байгууллагын сэрвэртэй холбоотой асуудлыг хариуцаж аваад алсаас арчилгаа тордлогоо, тохиргоог хийх гэх мэт. Энэ нь мөн л сэрвэрийн нууцлалтай холбоотой асуудлыг аутсоорсинг хийж байгаа хэлбэр юм.
Ингээд хоёр төрлийн үйлчилгээг мартаагүй дээрээ бичлээ, энэ талаар бодож явдаг, бүр хэрэгжүүлж байгаа хүмүүс ч байж болох юм. Манай нөхцөлд чухам ямархуу байдлаар зохицуулж, хийж, хэрэгжүүлж болохыг цааш ярьж чадашгүй нь. Хэрэгтэй санаа байвал аваад хэрэггүйг орхино биз ээ.