Мэдээллийг шахах

Файлыг шахаж хэмжээг нь багасгадаг билээ. Хадгалах төхөөрөмж дээр зай бага эзлэх тул удаан хэрэглэгдэхгүй файлыг шахаж хадгалах нь үр ашигтай юм.

Харин хүний тархинд мэдээлэл яаж хадгалагддаг юм болоо? Тархи удаан хугацаагаар ашиглахгүй байгаа мэдээллийг шахдаг болов уу? Хүний тархи хир их мэдээлэл багтаах бол? Гэхдээ хүний тархинд хадгалагдах мэдээллийг дижитал мэдээлэлтэй харьцуулж болохгүй байх л даа. Тэгж үзвэл хүний тархиний ажиллагааг ч дижитал комьпютерээр загварчлах боломжгүй байх.

Залуу хүн сайн юм тогтоодог, хөгшрөх тусам тогтоох чадвар нь муудаад байдаг даа. Энэ аягүй бол тархин дахь сул зай нь дүүрээд хир барагийн юмыг огоордог болчихдог байх. Тухайлбал үг цээжлэхийн тулд нэг харсан үгээ хугацааны давтамжтайгаар эргэж хараад байх арга байдаг. Нэг цагийн дараа сэргээгээд, Нэг өдрийн дараа сэргээгээд, Нэр сарын сэргээгээж хараад, Нэг жилийн дараа сэргээгээчихсэн юм мартагддаггүй гэж байгаа. Энэ ер нь цаанаа яагаад байгаа хэрэг вэ?

За за, тархин дотроо тархиныхаа тухай бодоод юу болж байна аа. Мөнхий циклд ороод гацвал яана, энэ талаар ер нь бодохгүй байсан нь өлзийтэй байх. Тархиа гэж…