Agile загварыг offshore хөгжүүлэлтэд
Using agile software process for offshore development
Саяхан програм хангамжын хөгжүүлэлтийн agile процессыг offshore хөгжүүлэлтэд амжилттай хэрэглэсэн тухай олж уншлаа. Энэ яагаад сонин байн вэ гэхээр agile, offshore гэдэг хоёр үг програм хангамжын хөгжүүлэлтийн орчинд бол бараг л эсрэг утгатай гэж ойлгодог байсан юм. Agile процессыг цөөн тооны гишүүнтэй нэг дор байрласан баг хэрэгжүүлдэг бол offshore хөгжүүлэлтийг тив алгасан байрлах тархсан багууд хийдэг билээ. харин энд 100 гаруй хөгжүүлэгч оролцсон offshore төслийг agile процессоор хийх явцдаа олж авсан туршлагуудаа бичжээ. Нэг онцломоор зүйл нь харилцааны асуудлаа шийдэхийн тулд offshore баг дээр onsite багаас байнга хүмүүс байлгадаг, гэхдээ байн байн сольж байсан байна. Мөн offshore багаас onsite багт хүн очиж ажиллуулах, захиалагчыг offshore баг дээр авчрах гэх мэт авч хэрэглэж болохоор зүйлс байна. Манай багын хувьд гэвэл бид offshore баг дээр хүн авчирч ажиллуулдаг туршлагыг мэдэх юм. Харин оffshore багаас(Монголоос) onsite баг дээр очиж ажиллах хэлбэрийг туршиж үзэхэд үр дүнгээ өгч болмоор санагдлаа.
Холбоосууд