Блог дээрээ RSS оруулав

Using RSS Site Feeds

RSS гэдэг нь мэдээллийн эх сурвалжаас товч тодорхой мэдээллийг цаг хугацаанд нь олж хандахад хэрэглэгддэг арга хэрэгсэл гэдгийг хэн бүхэн мэдэх байхаа. Ерөнхий ажиллах зарчмыг товч тайлбарлавал:

  1. Хэрэглэгч вэб дээрх тусгай байрлалыг(URL) RSS yншигч програмдаа тэмдэглэж авна.
  2. Мэдээллийн эх сурвалж болох вэб сайт шинэ мэдээлэл болгоноо 1-2 өгүүлбэрээр тоймлон бичээд өнөөх тусгай байрлалыг шинэчилнэ.
  3. Хэрэглэгч RSS уншигчаа нээх үед програм өнөөх байрлалыг шалгаад шинэ зүйлс байвал тойм мэдээллийг үзүүлнэ.
  4. Хэрэглэгч шаардлагатай гэж үзсэн мэдээллүүдээ вэб хуудас руу нь орж дэлгэрэнгүйг үзэж болно.

RSS нь ерөнхийдөө News Feed/Site Feed гэдэг ангилалд багтдаг бөгөөд үүнд RDF, CDF, Atom, OCS, OPML зэрэг протоколууд хэрэглэгддэг. RSS мэдээ нь XML хэлбэрээр дүрслэгдэж, мэдээний товч агуулга, эх хаяг(URL), эх сурвалж(Publisher) зэргийг багтаасан байдаг.

Ингэснээр хэрэглэгч олон вэб рүү орж шинэ мэдээ хайх хэрэггүй болох бөгөөд богино хугацаанд өөрт хамаатай мэдээллээ олж авч байгаа юм.

blogspot.com дээр өөрийн блогтоо RSS оруулж ирдэг боломж байдгыг саяхан мэдээд идэвхжүүллээ. Та энэ хуудасны Links гэсэн хэсэгийн эхэнд Site Feed гэсэн холбоос байгааг сонирхоорой. Хэрвээ RSS уншигчтай бол энэ хаягыг тэмдэглэж аваарай. Блог дээр шинэ зүйл нэмэгдэхэд RSS дээр орж ирж байна лээ. Гэхдээ тухайн блог бүтнээрээ ирж байна.

Одоогоор RSS уншигч ашигладаггүй бол өнөөдрөөс эхлээд ашиглахыг зөвлөж байна. Дуртай сайтуудынхаа RSS-ийг бүртгэчихээд өглөө оройдоо нэг нээж үзээд байхад хэрэгтэй эд шүү.

RSS уншигч програмууд:

RSS-ийн талаар: