SuSE 10.1-ийг хөгжүүлэлтэд бэлдэх нь
Эхлээд жаахан түүх хүүрнэе.
Би бээр одоогоос хэдэн сарын өмнө хүртэл Window$ үйлдлийн системийг хэрэглэж ирсэн юм. Гэхдээ ажлын шаардлагаар Линукс болон Юникс системүүд дээр байнга ажиллаж байлаа. 3 жилийн өмнө ажлын комьпютертээ RedHat суулгаж нэг үзлээ. Тэгтэл би шинэ систем дээрээ интернет веб хуудас үзэхээс илүүтэйг хийж чадахгүй байв. Яг гаргүй болсон мэт санагдаж тэр дорхноо л эргээд W$-оо суулгаж билээ. Тэр үед миний хийж байсан ажил W$-той салшгүй холбоотой байсан, бас Линукс дээр би хуучин хэрэглэдэг байсан програмуудаа орлуулах програм хангамжуудыг олж чадаагүй юм.
Харин сүүлийн хэдэн жил нээлттэй системүүд хурдан хөгжиж байгаагын ачаар W$ дээр хэрэглэдэг програмуудыг минь хангалуун орлохоор үнэгүй програмууд элбэг болжээ. Ингээд одоогоос ойролцоогоор 3 сарын өмнөөс ажлын комьпютэрээ Линукс руу шилжүүлэх хоёр дахь оролдлогыг хийв. Энэ удаа нилээд судалж харьцуулж үзсэний эцэст SuSE-ийг сонгож аваад суулгалаа. Гэхдээ W$-оо устгалгүй үлдээгээд Линуксаа зэрэгцүүлээд суулгав. Ингэж Линукс руу шилжих нь яваандаа W$-оос салах зорилготой байсан боловч давхар шалтгаан байсан нь бидний хийдэг хөгжүүлэлтийн ажлын дийлэнхийг Жава болон Юниксийн орчин эзэлж байсан юм. Эхэн үедээ шинэ үйлдлийн систем маань санаснаар байхгүй нь элбэг байсан боловч одоо би хэдийнэ шинэ системдээ идээшиж бүх юм санаснаар болдог болжээ. Энэ хугацаанд хэрэгцээ шаардлагадаа нийцэх програмуудыг байнга олж суулгаж байсан ба үйлдлийн систем маань ч өөрөө байнга апдэйт хийж байлаа. Одоо бол анх суулгахад илэрж байсан баагууд байхгүй болсон, бас би бараг бүх хэрэгцээт програмуудаа олж суулгасан байна.
Одоо үндсэн сэдэв рүүгээ орьё. Миний анх суулгасан SuSE-ийн хувилбар бол 10.0 байсан юм. Өнөөдөр суулгаж байгаа хувилбар нь 3 долоо хоног орчимын өмнө гарсан 10.1 хувилбар билээ. Тооны хувьд онц ялгаа байхгүй ч нилээд хэдэн бааг засагджээ. USB дисктэй сайн ажилладаг болсон байна, KDE болон GNOME ийн хувилбарын тоо дээшилж, OpenOffice ийн хувилбар нь бас дээшилж. Цаана нь миний мэдээгүй зөндөө сайжруулалт засварууд бас хийгдсэн байгаа нь мэдээж.
10.0 оос 10.1 рүү хувилбар ахиулж байгаа учраас хуучин SuSE-ээ дээшлүүлж суулгаж(upgrade) болох боловч миний нэмж суулгасан програмууд болон бас бус зүйлс шинэ хувилбартай зөрчилдөж надад гэнэтийн бэлэг барих магадлалтай учраас 10.1 ээ шинээр суулгахаар шийдэв. Гэхдээ шинээр суулгах бас нэг шалтгаан нь манайд хэдэн шинэ комьпютер ирсэн, би комьпютерээ солих гэж байсан явдал юм ;).
Шинээр ирсэн комьпютер Windows үйлдлийн системтэй юм байна, би Windows -ийг нь устгаад хатуу дискийг нь ахин зохион байгуулж дараах 3 хэсэгийг үүсгэж өгөв. Хатуу диск дээр сул 10 аад GB зайг дараа ашиглах зорилгоор хэрэглэлгүй орхив.
swap - 2GB
/ - 20GB
/home - 40GB
Ингээд цааших үйлдэл нь нэг удаа restart хийгээд суулгах програмуудаа сонгоод л дискүүдийг сольж өгөөд байхад болно. Бүх програмууд суулгагдсаны дараа тохиргоонуудаа хийнэ, тэдгээрийг энд бичээд илүүц биз харахад л ойлгомжтой үйлдлүүд байгаа. За ингээд 10.1 ийг суулгаж дууслаа, одоо хэрэгцээтэй зүйлсээ тохируулна даа.
Гарны товчлуурын тохируулга
Эхлээд гарны тохируулга хэрхэн хийхийг тайлбарлая. Гарны товчлуурт монгол болон япон үсгүүдийг нэмье. Regianal Setting-ээс Keyboard Layout ийг тохируулж монгол үсгээр бичиж болох боловч энд японоор бичих сонголт гардаггүй. Тэгэхээр SCIM(Smart Common Input Method) ийг сонгож тохируулья. Үүнийг сонгох болсон шалтгаан нь японоор оруулахад их эвтэйхэн байдаг болно. Харин монгол хэл SCIM-ийн одоогын хувилбарт байхгүй байгаа юм.
- Хэрвээ KDE дээр байгаа бол SKIM гэж програм ажиллаж байвал түүнийг устгана. Програм устгах болон нэмж суулгахдаа YAST руу ороод Software Management -ийг сонгож хэрэглэнэ.
- Миний бичсэн SCIM дээр монгол үсэг оруулах зааврын дагуу хийнэ. Шаардлагатай файлуудыг эндээс аваарай.
- SCIM ийнхээ Global setup хэсэг дээр Англи, Япон, Монгол гурвыг сонгоод бусдыг идэвхгүй болгоно. Япон нь дотроо мөн олон сонголттой учраас хэрэглэхгүйгээ идэвхгүй болгож болно. Би бол Anthy, Hiragana, Katagana гурваас бусдыг идэвхгүй болгодог. Мөн ачаалах, хэлнүүдийг сонгох товчлууруудын дарааллыг сольж болно.
- SKIM ажиллаж байвал зогсоогоод SCIM ээ дахин ачаална.
- Туршиж үз. Энд анхаарах зүйл бол хэрвээ өмнөх алхам дээр хийх SCIM дахин ачаалах үйлдлээс өмнө ажиллаж байсан програм байх юм бол түүн дээр шинэ тохиргоо чинь ажиллахгүй шүү. Тухайлбал OpenOffice-оо дахин ачаалаад шинэ тохиргоогоо туршаарай. Болж байна уу? Болохгүй бол хийсэн үйлдлүүдээ аль болох тодорхой бичээд үлдээгээрэй, би энэ заавраа эргэн харах болно.
Үсгийн фонт Түгээмэл хэрэглэгддэг Arial Tahoma гэх мэт Microsoft ийн фонтуудыг суулгах хэрэгтэй. ttf файлуудыг нь хаа нэгтэйгээс олж аваад суулгана. Menu нээсээ Personal Settings->System Administration-> Font installer гэж ороод Фонтынхоо файлуудыг сонгоно.
Толь бичиг суулгах
Stardict бол хэрэглэхэд маш эвтэйхэн нээлттэй програм хангамж юм. Түүнийг http://sourceforge.net/projects/stardict/-ээс татаж авч суулгав. stardict-withoutgnome гэсэн файлыг суулгаарай. Програмаа суулгасны дараа шаардлагатай толь бичигүүдийн санг суулгана.
CHM файл уншигч
Өнөө цагт бараг бүх элэктрон контентууд pdf болон chm форматаар түгээгдэж байгаа. Линукс дээр маань pdf форматтэй баримтыг үзүүлдэг хэд хэдэн прогам суучихсан байдаг. Харин chm файлуудыг үзэхийн тулд нэмэлт програм суулгах хэрэгтэй. Интэрнэтээс нилээд хайсны эцэст gnochm гэдэг програмыг олж суулгалаа. Энэ програмыг ашиглахын тулд дараах багцуудыг суулгана.
chmlib-0.37
pychm-0.8.2
gnochm-0.9.8
Эдгээрийг суулгах гэж нилээд цаг зарцуулсан тул энд дэлгэрэнгүй бичихээр шийдлээ. Юуны өмнө би эдгээрийг rpm ээр нь суулгах гээд бараагүй гэдгээ дурдья. Хамааралтай багцууд нэхээд, хүчээр суулгачихаар алдаа гараад ажиллахгүй байлаа. Ингээд соорсоор нь суулгахаар шийдлээ. Дээрх 3 багцын хамгийн сүүлийн хувилбаруудыг аваад суулгасан боловч chm файлаа онгойлгоод үзтэл зүүн талд гардаг гарчгуудын жагсаалт нь гарахгүй пааниктав. Тэгэхээр нь өмнөх олон хувилбаруудыг ээлжлэн туршиж үзсээр яг дээрх 3 хувилбарыг суулгаснаар зүгээр гардаг боллоо.
Эхлээд chmlib-0.37 ийг суулгана.
- chmlib-0.37.tgz файлыг татаж авна.
- файлаа задлана. tar -xzvf chmlib-0.37.tgz
- задалсан директори руугаа орно. cd chmlib-0.37
- тохируулгыг ажиллуулна. ./configure
- make
- make install
Дараа нь pychm-0.8.2 ийг суулгана.
- pychm-0.8.2.tar.gz файлыг татаж авна.
- файлаа задлана. tar -xzvf pychm-0.8.2.tar.gz
- задалсан директори руугаа орно. cd pychm-0.8.2
- суулгах скриптийг ажиллуулна. python setup.py install
Сүүлд нь gnochm-0.9.8 ийг суулгана.
- gnochm-0.9.8.tar.gz файлыг татаж авна.
- файлаа задлана. tar -xzvf gnochm-0.9.8.tar.gz
- задалсан директори руугаа орно. cd gnochm-0.9.8
- тохируулгыг ажиллуулна. ./configure
- make
- make install
- ажиллуулж үзнэ. gnochm
Хэрвээ програм маань хэвийн ажилласан бол konqueror дээрээ chm файлыг gnochm ээр онгойлгохыг тохируулна.
- konqueror онгойлгоод ямар нэг chm файл дээр очоод ‘Open with…’ сонголтыг дарна.
- онгойлгох програмын нэр дээр gnochm гэж бичээд ‘Remember application association for this type of file’ гэдэгийг чагтална.
Принтерийн тохиргоо
Дотоод сүлжээнд хаа нэгтээ Windows үйлдлийн системтэй компьютерт холбогдсон байгаа принтертэй хэрхэн холбогдохыг тайлбарлая. Юуны өмнө windows компьютер дээрээ принтерийн тохиргоо зөв хийгдсэн бөгөөд принтерээ share хийсэн байх ёстой. Share маань guest хэрэглэгч хандах эрхтэй ба нууц үг нь хоосон байгаа гэж үзье. Хэрвээ нууцлалыг арай нэмэгдүүлнэ гэвэл нууц үгтэй share хийж болно. Одоо suse дээрээсээ хэрхэн хандахыг тайлбарлая.
1. Ер нь линукс дээрээс windows руу сүлжээгээр хандах тохиолдолд samba-г ашигладаг. Иймд эхлээд принтер байгаа компьютер лүү хандалт байгаа эсэхийг шалгана.
\> smbclient -L 10.0.0.218
Password:
Domain=\[FILESERVER\] OS=\[Windows 5.1\] Server=\[Windows 2000 LAN Manager\]
Sharename Type Comment
\--------- ---- -------
E$ Disk Default share
IPC$ IPC Remote IPC
print$ Disk Printer Drivers
SharedDocs Disk
hpLaserJ Printer hp LaserJet 1160
New Folder Disk
share.USI Disk
ADMIN$ Disk Remote Admin
C$ Disk Default share
session request to 10.0.0.218 failed (Called name not present)
session request to 10 failed (Called name not present)
Domain=\[FILESERVER\] OS=\[Windows 5.1\] Server=\[Windows 2000 LAN Manager\]
Server Comment
\--------- -------
Workgroup Master
\--------- -------
\>
Нууц үг асуухад нь шууд Enter дарна(хоосон нууц үгтэй). Хандалт хэвийн байгаа тохиолдолд дээрх маягын үр дүн харагдана. hpLaserJ гэдэг нэрээр принтерийг share хийсэн байгаа нь харагдаж байна.
2. Принтэрийн тохиргоог дараах дарааллаар орж хийнэ. Yast->Hardware->Printer->Add Гарч ирэх цонхонд гол анхаарах хэсгүүд нь Printer Model болон Connection хэсгүүд юм. Printer Model дээр принтерийн загвараа сонгоно.
Connection дээр Printer Type ийг Network printers гэж сонгоод цааш явна. Дараа нь Print via SMB Network print server гэдэгийг сонгоно. Гарч ирэх цонхонд:
- Host name of print server - Принтер байгаа компьютерийн хаяг(10.0.0.218)
- Remote Queue name - Принтерийн share хийсэн нэр(hpLaserJ)
- Username - хэрэглэгчийн нэр(guest)
- Password - нууц үг(хоосон)
Тохируулгуудаа хийгээд Test remote remote SMB access товчыг дарж шалгаж болно. Ингээд ерөнхийдөө принтерийн тохиргоо хийгдлээ гэсэн үг. Тест хуудас хэвлэж үзэх үлдлээ.
MP3 тоглуулах
MP3 тоглуулахад helix болон amarok-helix суулгаад тоглуулахад болж байна. Amarok дээрээ helix ийг ашиглаж тоглуулна гэсэн сонголтыг engine тохиргоо дээр нь тааруулж өгөх хэрэгтэй. Хэрэв өөр бусад тоглуулагчаар дуу сонсоно гэвэл xine-lib болон xine-mad, мөн эдгээрт шаардагддаг багцуудыг суулгаад болох ёстой. Хэрвээ mp3 чинь дуугарахгүй байвал дууны картаа хэвийн эсэхийг шалгаарай. Дууны карт хэвийн тохиолдолд тухайн дууны файлыг тоглуулах codec суугаагүй байна гэж ойлгож болно, интернэтээс хайх хэрэгтэй.
Дүрс тоглуулах Кино, бичлэг үзэхэд MPlayer ийг суулгаад ихэнх төрлийн файлыг тоглуулдаг болно.