Жинхэнэ өмч
Бодоод байхад жинхэнэ өмч бол мэдрэмж дурсамж хоёр байж магадгүй юм. Хүнд биет болон биет бус өмч байдаг. Биет өмч бол жинхэнэ өмч биш юм. Түүнийг наад зах нь л хаячихаж болно, эсвэл алдчихаж болно. Биет бус өмч нь мэдлэг чадвар, мэргэжил байж болно. Мэдлэг эзнээсээ салахдаа биет зүйлсийг бодвол амар биш. Гэхдээ мэдлэг бол нийт дундын өмч юм, эсвэл цаг үеээ дагаад хэрэгцээгүй болох мэдлэг ч байдаг. Мэргэжил ч мөн үүнтэй төстэй. Харин хүний амьдралд тохиолдсон сайн муу баяр гунигтай эсвэл эгэл жирийн дурсамжууд, тэрний мэдрэмж бол жинхэнэ өмч биш гэж үү? Хэн ч авч чадахгүй, бас хэн ч над шиг тэдгээрийг мэдэрч, дурсаж чадахгүй. Тэгэхээр зөвхөн миний жинхэнэ өмч.