Наадам гадаадаас яаж үзэх вэ?
Сүүлийн үед Монголын телевизүүд интернэтээр нэвтрүүлгээ цацдаг болсон гэдэг боловч яг үзэх гэхээр гацаад ер болдоггүй юм. Улаанбаатарт бол гайгүй үзэж болох л байх. Гол нь гадаадад суугаа нутаг нэгтнүүддээ зориулж интернэтээр дамжуулдаг гэж ойлгодог. Тэгэхээр дэлхий даяар, хаана ч сааталгүй үзэх боломжийг бий болгохгүй юм бол интернэтээр цацах утгаа алга.
Видео мэдээллийг нэг сэрвэр дээр тавьчихаад гайгүй хурдтай интернэтэд залгачихад цөөн хүн нэгэн зэрэг үзээд байж болох л байх. Харин хэдэн зуун хүнд нэвтрүүлгийг нэгэн зэрэг интернэтээр хүргэх гэдэг өөр технологи, өөр бүтэц шаарддаг. Youtube мэтийн сайтууд тархсан байрлалтай асар олон компьютерүүд дээр ажилладаг. Манай телевизүүд мэдээж тэд нар шиг сүлжээг, системийг байгуулах боломжгүй.
Гэхдээ шийдэл маш энгийн - Тэдгээр мундаг видео сайтуудыг ашиглах. Тэд нар видео хостингийн үнэтэй болон үнэгүй үйлчилгээг явуулах зорилготой. Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг youtube дээр оруулчихсан байсан, гэхдээ жижиг жижиг тасалчихсан болохоор үзэхэд түвэгтэй. Уг нь эрхийг нь нээлгэчихвэл өөрийн гэсэн сувгаа нээгээд урт видео тавих боломжтой. Youtube ээс өөр сайн видео сайтууд олон байдаг. Тэгэхээр энэ жагсаалтаас сонгож байгаад аль нэг дээр нь өөрийнхөө сувгийг нээчихэд болох юм. Нэвтрүүлгийнхээ линкийг нь embed хийгээд телевизийнхээ вэб дээр оруулчихна. Мааш амархан.
Маргааш наадам, нэвтрүүлгүүдээ том том видео сайтууд дээр тавиарай, телевизийхээн.