Програм туурвигчийн цагийн хуваарь
Програм бичдэг хүн ажлийн цагийг 2 л хуваадаг - Үдээс өмнө болон Үдээс хойш. Учир нь бидний ажлийн нэгж хэдэн минутаар биш, хэдэн цагаар хэмжигддэг болохоор тэр. Нэг юм нухаад суухад цаг харвасан сум шиг өнгөрч юун цайны цаг, юун ажил тарах цаг ч хүртэл өнгөрсөн байх нь элбэг. Код бичнэ гэдэг бол маш их анхаарал төвлөрүүлж байж бүтдэг зүйл учраас дундуур нь сарниулах, тасалдуулах зэрэг их хорон байдаг. Програм бичдэг хүн хуралд дургүй байдаг нь тэдний зан характертэй холбоотой бус, ажлынх нь оцлогтой холбоотой юм гэдгийг эрхэм менежрүүд ойлгоорой. Өдрийн цагаар үүгээр түүгээр хүмүүс бужигнаад, хурал зөвлөгөөн ч гэх шиг садаа их учраас шөнөжин сууж ажиллах нь програм зохиогчдийн хувьд хэвийн үзэгдэл. Чив чимээгүй орчинд гав ганцаараа суугаад код бичих ямар гоё гээ.
Миний хувьд сүүлийн 1 жил орчим хугацаанд хуралд суух шаардлагагүй голцуу гэртээ байсан боловч шөний цагийн хуваарьт байн байн орчихдог хэвээрээ. Өдрийн цагт хичээл ном, дэлгүүр хоршоо, энээ тэрээ гээд ажил мунадахгүй тул үдээс өмнө юм хийнэ гэдэг худлаа болно. Үдээс хойш жаахан азнаад байж байтал хүүхдүүдээ цэцэрлэгээс авах болчихно, тэр 2 ирээ бол тайван сууна гэдэг лөөлөө дөө харин чиг. Ойрын хэд хоног ажил хичээл ихэссэн тул шөнө 11 ээс 5 цагийн хооронд суугаад, өдөр 11 хүртэл унтах. Тэгээд цикл үргэлжлэнэ. Хэрэв танайхнаас хэн нэг нь гэрээрээ ажилладаг(код бичдэг) бол бүтэн өдөржин биш гэхэд ядаж үдээс хойш юмуу өмнөхийн аль нэгийг бүтэн гаргаж өгч байгаарай гэж ар гэрийнхэнд нь захих байна.
Шөнийн 4 болж байна, унтая даа…