Монгол ухамсар - Япон ухамсар
Нэг ийм бичлэг уншаад арай өөрөөр бодогдов. Самурай үзэл суртал гэж байна. Өөрийгөө нийтийн төлөө золиослох, өрөөл бусдаас авахыг нь аваад өөрийн үндэс язгуураа бас хадгалж үлдэх. Энэ мэдээж зөв. Гэхдээ Монголчууд нүүдэлчин болохоороо л хамтарч чаддаггүй гэж болохгүй, цагдаа мандаж явахдаа дэлхийг нэгтгэх шахсан юм.
Японд гудамж талбай цэвэрхэн, үйлчилгээ сайтай, найрсаг гэх мэт нь үнэхээр сайхан л даа. Ийм байгаа нь Япон хүний сайных ч биш байх гэж бодож байна. Япон хүн өөрт ногдсон үүргээ л илүү ч үгүй дутуу ч үгүй хийж заншсанийх байх. Сайн Япон хүмүүс зөндөө бий, голцуу хөгшчүүд нь байхаа, залуус нь ч мэдэхгүй.
Сайн Япон хүнийг сайн монгол хүнтэй харьцуулахаас сайн Японыг дундаж, муу Монголтой харьцуулвал харьцуулалт болохгүй. Бас муу Японыг муу Монголтой харьцуулаад үзэх хэрэгтэй. Акихабарад нэг Япон баахан хүн алаад, шархдуулаад явахад цагдаа л ирж зогсоосон гэжугаа. Монголд нэг баагий тэгээд явж байх юм бол эхний 1,2 үйлдлийнх нь дараа л захын нэг "муу" Монгол цохиод унагачихна байлгүй…