Хайран юм

Яг одоо Гавьяат тамирчин Гүндэгмаа маань Бээжингийн олимпийн 25-метрийн эмэгтэй гар бууны төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа. Хүн болгон л баярлаж байгаа байх. Би ч гэсэн. Гэхдээ л алтан медаль авах бүрэн боломжтой байсныг нь бодохоор өөрийн эрхгүй хайран юм гэж харамсаад болохгүй энд бичиж байна. Хагас финалд 590 оноо буюу олимпийн рекордыг давтсан юм. Харин финалд 202.2 оноо авчлаа. Харин хятадын тамирчин хагас финалд 585 буудаад, финалд 208.4 авч манай тамирнаас 1.2 оноогоор илүү болсноор алт авав. Маш их харамсаж байгаа зүйл бол Гүндэгмааг 3 дахь 5-н сумаа буудаж эхлэх үед буу нь гацсан явдал. Үүнээс болоод тамирчин маань 3 дахь 5-н сумныхаа 3-ийг нь 9 -рүү буудаж хятадын тамирчинд гүйцэгдсэн. Маш харамсалтай, хайран юм. Монгол Улсын анхны олимпын алтан медаль байх байсан гэж бодохоос… Хэрэв тэр бууг зохион байгуулагчид буюу хятадууд бэлддэг бол тэд нар зайлшгүй буунд нь нэг юм хийсэн байх гэж бодож байна. Хэрэв буугаа өөрсдөө бэлдсэн бол манайхан олигтой буу аваад өгчихгүй дээ… Бүр ч харамсалтай…

За яахав, ямар ч байсан бид медальтай боллоо. Тамирчиддаа амжилт хүсье! Анхны медалийг авч салхийг хагалсан Гүндэгмаадаа баярлалаа. Тэмцээн дуусаагай байна, Урагшаа Монголчуудаа!