Хүн яагаад хөгширдөг вэ?

Хүн төрөх, хөгшрөх, өвдөх, үхэх нь үнэн.
—Буддын сургаалиас

Хүн төрсөн л бол яагаад заавал хөгширдөг, өвддөг тэгээд үхдэг юм бэ? Яавал хөгшрөхгүй залуу байх бол? Энэ тухай саяхан нэг нэвтрүүлэг үзсэн юм. Ер нь хүний хөгширдөг гол шалтгаан нь хүчилтөрөгч гэнэ. Хүчил төрөгч нь асар их эрчим хүчний нөөц бөгөөд хүн түүнээс энерги авахын хажуугаар чөлөөт радикалуудыг үүсдэг бөгөөд, тэдгээр чөлөөт радикалууд хүний эд эсүүдийг гэмтээдэг ажээ.

Тэгэхлээр хүн хир их хүчилтөрөгч зарцуулна, төдийчинээ хурдан хөгширнө. Уулынхан яагаад урт насладагийн нэг нууц нь энэ байж болох талтай, яагаад гэвэл өндөрлөг газарт агаар сийрэг, сийрэг агаараар амьсгалахад бага хүчилтөрөгч биед нэвчнэ гэсэн үг.

Эндээс нэг зөрчил гарна. Спортоор хичээллэх нь зөв үү, буруу юу гэж… Эрүүл, залуу байя гэвэл спортоор хичээллэ гэдэг. Спортоор хичээллэх үед хүн жирийн үеээсээ илүү их энерги зарцуулна, хүчилтөрөгч их шатаана. Тэгэхээр илүү хурдан хөгшрөх юм бишүү?

Ер нь бол биеийн хүч их шаарддаг спортоор хичээллэдэг байсан хүмүүс нээх урт насалдаггүй байх гэж таамаглаж байна. Харин тогтмол хөнгөн чанарын спортоор хичээллэх тустай. Тогтмол спортоор хичээллээд байвал бие махбодь маань бага хүчилтөрөгчөөр ажиллаж сурна. Жишээ нь тамирчин хүн жирийн хүн 2 гүйхэд тамирчин нь бага амьсгаадна гэдгээс тамирчин хүн бага хүчилтөрөгч зарцуулж чадаж байнаа гэсэн мөрдлөг гарна.

За тэгээд бусад хөгшрөлтөд нөлөөлдөг өчнөөн л зүйл байдаг байх. Тэдгээрийн ихэнх нь хөгшрөлтийг хурдлуулахаас биш, удаашруулах нь ховор. Зарим хоол хүнс, ялангуяа жимс ногоо хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй байж магадгүй.

Бидний амьдралыг хором тутам тэтгэгч хүчилтөрөгч бол биднийг хором хормоор хөгшрүүлэгч гол хүчин зүйл ажээ.