Жандармууд
Ойрдоо ер нь юм хумны үнэ ч өсөөд байгаагаас тэр үү хүн болгон л дарамттай байх шиг байна. Цагдаа нараа жаахан цалингий нь нэммээр байнаа. Төрийн байгууллагынханы цалинг худлаа баахан нэмчихээр юмны үнэ дагаад худлаа баахан өсөөд байх шиг байдаг, тэгэхээр нэмээд ерөөсөө хэрэггүй ч юм шиг. За тэр ч яахав, экономикс энэ тэр сайн мэдэхгүй болохоор илүү үг дэмий унагаад хэрэггүй биз. Энүүхэнд тохиолдсон 2 явдлыг дурдсу.
Саяхан манай нэг хамаатан банкинд байсан мөнгөө хулгайд алдчихсан юм. Өөрийнх нь өмнөөс нэг хүн банкаас очоод л мөнгийг нь аваад явчихсан гэжугаа. Тэгээл яав ийв болоод л бараг сар шахам хөөцөлдөж байж мөнгөө олж авсан л даа. Мэдээж энд хохирогч ямар ч буруу байхгүй. Банк буруутай гэдэг нь ойлгомжтой. Үүнийгээ ч мэдээд -"Таны мөнгийг бид гаргаж өгнөө, гэхдээ та эхлээд цагдаад бүртгүүлж шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй" гэж банк хэлсэн байна. Ах нар тэгтэл яав? Хулгайчийг олохын тулд юу ч хийхгүй байгаа мөртөө гар хараад нөгөө бичгийг нь өхгүй гэдийчихэж байна гэсэн.-Нэг.
Дараавтар нь би микронд чихээд оройхон гэрээдээ явж байтал яг Тасганы овоон дээр өнөө муу микрийг чинь эрээн модтой жандарм зогсоочдийм байнаа. -Бичиг баримтаа шалгуул!, Яагаад нугасандаа хүн чихсэн? Хүмүүсээ бүгдийг нь буулга гээд л бараг 20 минут зогсоов. Микронд суусан бидний буруу бишдээ, тасганы овоон дээр аль аль тал руугаа буудал хүртэл нилээн зайтай газар зорчигчдийг буулгаж шийдгэдэг тэр цагдаа чинь харин яасан овоо муу жандарм бэ айн? -Хоёр.