Бүтэлгүйтэл
Үгээ хэлэв, үхэр цамыг харайв. ХААН банкны картаас цалингаа авдаг ухаантай юм. Өнөөдөр гэнэт мөнгөний шаардлага гараад ойролцоо байдаг хаан банкны төвийн дэргэдэх АТМ-рүү картаа шургуулваа,.. байдгүй тэгсэн чинь: "Уучлаарай манай АТМ түр ажиллахгүй байгаа тул…" -гээд бичиг гарч байна. Ер нь эдний энэ АТМ -үүд нь байнга л түр ажиллахгүй болчихдог юм. Ийм түр зуурын байснаас зүгээр л бүр ажиллахгүй болгочихвол амар санагдлаа. Бас тэгээд ихэнх дэлгүүр хоршоонд эдний энэ хогийн ялтасыг нь уншдаггүй л дээ…
За тэгээд тэллэр дээр нь баахан баахан оочирлов, нэг хүн дээр бараг 20 минут болчоод байх шиг.. Тэгснээ, санаанд ороогүй байтал:
-Иргэний үнэмлэх бичиг баримтаа үзүүл гэж байна.
-Ажил дээр шаардлагатай болоод үлдээчихсэн болохоор байхгүй гэдгээ хэлэв. Тэгсэн,
-Тэгвэл ямар ч арга байхгүй гэжийнэ.
-АТМ ээс мөнгө авахад бичиг баримт шалгадаггүй биз дээ. Энд болохоор яагаад заавал шалгах гээд байгаа юм гэсэн,
-Тэр чинь автоматаар шалгачихдаг гэж байна. Учрыг ойлгосонгүй. Уг нь өмнө нь сүрхий гарийн үсэг энэ тэрийг маань бүртгэж аваад л байсан. Тэрэнтэйгээ ядаж харьцуулаад шалгачихаж болдгүйн байхдаа. Ийм байвал карт гэж хөгийн ялтасаар хүн хуурах хэрэг байна уу? Эднийхээс картаар цалин авахдаа ууг нь цалингийн зээл энэ тэр авахад амар байх болуу л гэж горьдсийм. Тэгсэн тийм ч юмгүй, зээл авах гэж баахан л чирэгдэлтэй юм байлээ. Тэгснээс гадаадад байгаа эгчээсээ зээлсэн хурдан байгаа юм даа. Уг нь би картнаасаа тодорхой хязгаартайгаар шууд зээл авчдаг бол амар сан. Балансаа шалгахад хасах дүнтэй л гарна биз. Хасахын ардах тоо нь тэхдээ миний сард авдаг цалингаас ихгүй ч байдаг юм уу гэх мэтчилэн үйлчилгээ байж болмоор л юм. Тиймэрхүүхэн боломжыг олгодог банк байдаг бол зааж өгөөрэй, таминь.