Турах арга

Егөөдөл

Гурав хоногийн өмнө гэрийн урдах мини супэрмаркетаас хорхой хүрээд байхаар нь нэг шпрот(тосонд дарж лаазалсан загас) авсан юм. Тэгсэн маргааш өглөө нь идээд, тэр өдөржингөө гүйлгээд маргааш нь бас гүйлгээд овоо жин хасчихлаа. Эсвэл энэ жил загас идэж болохгүй гэж цагаан сараар зам мөр дээр буусан нь үнэн болж таарав уу, бүү мэд. Ер нь хүн шунал хүслээсээ болж балардгийн жишээ энэ буюу. Бодит шалтгаан нь бол тэр лаазалсан загас ноотой байснаас зайлахгүй. Хэрэв тийм бол турахыг хүсэгч эрхмүүд тэр нэгэн мини супермаркетаас миний авч идсэн шпротыг авч идээд үзээрэй. Хоолоо сойж турсанаас идэж турсан нь хамаагүй эрүүл гээ биз дээ.