Бүгдээрээ сайтын тухай
Бүгдээрээ.мн сайтыг мэднэ л биз дээ. Иргэний сэтгүүл зүй гээд байгаа тэр чинь шүү дээ.
Саяхан хүн болгон иргэн сэтгүүлч болох боломжтой боллоо гээд л баахан бичсэн байна. Уг нь анхнаасаа л тийм зорилго юм байх гэж бодсон(угаасаа блог гэж юм гарч ирсэнээр хүн болгон л сэтгүүлч болох боломж бүрдчихсэн л дээ). Гэхдээ анх бол бүгдээрээ сайт нилээн хаагдмал маягаар эхэлсэн. Манай монголчууд нэг юмыг хийхээрээ хаагдмал, хязгаарлагдмал, өөртөө эзэмших зангаа тавьдаггүй тэр л хэвээрээ. Тухайлбал, бүгдээрээ сайтад коммэнт үлдээхийн тулд заавал гишүүн байх шаардлагатай гэнэ, өөрөөр хэлбэл бүртгэгдсэн байх шаардлагатай. Гэтэл алдартай блог сайтууд тэгдэггүй шүү дээ, хэнбугуай ч коммент үлдээж болдог. Бас нийтлэгч болохын тулд бүгдээрээгийн нийтлэгчдээс хэд хэдэн хүний дэмжлэг авах шаардлагатай, өөрөөр хэлбэл тэднийг таньдаг байх ёстой! Явцуу л сэтгээд байна даа. Харин саяханаас тэр шаардлагаа сулруулсан гэсэн.
Би үүнийг яагаад бүгдээрээ дээр коммэнт байдлаар үлдээгээгүй шалтгаан нь энэ л хаалттай байдлаас болсон юм. Яасан гэхээр, бүртгүүлээд орох гэтэл миний мэйл хаягаар өмнө нь бүртгүүлчихсэн байна гэсэн алдаа гарч байна, тэгэхээр нь нууц үгээ мартсан гэдгээр нь ороод мэйл хаягаа оруулсан чинь ийм мэйл хаяг бүртгэгдээгүй гэж байхийн. Ингээд бүртгүүлэх боломжгүй болсон. Anonymous -аар коммент үлдээж болдог байсан бол амар байхгүй юу.
Уг нь их дажгүй санааг(угаасаа блог гэдэг юмыг ч гарахаас өмнө байсан л зүйл) хэрэгжүүлсэн боловч, хаалттай л сэтгээд байна даа. Жаахан нээлттэй байна шүү нөхдөө, амжилт хүсье.