Цалингийн зээл
Дээхнэ ломбардны тухай бичиж байсан билээ. Хэрэглээний зээлийн үйлчилгээний бас нэг арай боловсронгуй хэлбэр бол цалингийн зээл. Ломбарднаас арай хүүгээр бага, барьцаа энэ тэр гэхгүй. Харин цалингийн зээл авахын тулд мэдээж тогтмол цалинтай байх ёстой. Цалингийн зээлийг банкууд бараг цөм л өгч байгаа ч, хүү нь янз бүр юм байна. Хас банкийг арай боломжын юмуу гэж бодоод, тоочиглочихоод байгаа юм. Хэн нэгэн цалингийн зээлийн талаар туршлагатай этгээд энийг уншвал зөвлөгөө өгөөрэй. Их баярлана шүү.