Компьютер томограф

Энэ нь бие эрхтэний дотоод хэсгийг олон хөндлөн зүсэлтээр хардаг нэг ёсондоо рентгэнтэй төстэй эд юм. Рентгэн бол бүхэл хэсгээр нэвт харна, томограф болохоор яг хөдлөн огтлоод зүссэн мэт харуулдгаар давуу. Яаж тэгж хараад байгаа нь ухаанд ч багтсангүй. Манай том том эмнэлгүүдэд бүгдэд л байдаг бололтой. Эх нялхас, Гуравдугаар эмнэлэгт хоёрт лав байдаг юм байна. Нэгдүгээр эмнэлэгт бодвол байдаг биз. Зургаа том хальсан дээр яг рэнтгэн шиг гаргаад өгдөг бололтой, харин эх нялхасынх дискэн дээр бичээд өгч байна. Уг нь авсаархан, бас компьютер дээр янз янзаар харах нь сайхан боловч зарим эмч нар компьютер ашиглаж одоо болтол хэвшээгүй байгаа нь харамсалтай. Тэр эх нялхсын томограф нь дисктэйгээ хамт бичгийн цаасан дээр хэвлээд өгч байгаа боловч, мэдээж тэр яаж шаардлага хангах вэ дээ. Тэгээд хальсан дээр хэвлээд өгөх боломж байнуу гэтэл үгүй гэнэ. Тэгвэл ахиад хэвлээд өг гэсэн 3000 янчаан гэдэг байгаа. Тэр шинжилгээг 55000 мянгаар хийлгэсэн юм шд, ганц бичгийн цаасан дээр хэвлээд өгөхөд юу нь болдоггүй юм бол? Үнэтэй болохоор нь хүмүүс очдоггүй юмуу, ямар учиртайг бүү мэд, тийш нь шинжилгээнд явуулсан эмчдээ 55 мянгынхаа 5 -ыг нь өгдөг гэж дам сонссон. Зар тэр ч яахав. Татаж унасан хүүхэд гэхэд охины шинжилгээ бараг эрүүл шахам гараваа, тархины даралт л байгаа юм байх, тэр ч үнэн, тархины даралттай гэдгийг нь бид нар ч мэдэж л байгаа, өөр ноцтой юм байх вий л гэж эмээгээд байгаа. Ингээд шинжилгээг илүү сайн "уншдаг" гэж дуулаад Гуравдугаар эмнэлэгт Оюун гэж нэг эмч дээр очлоо, хариу нь мөн л адил тархины даралт. Харин тэр эмчид би маш их баярласан. Учраа хэлээд очиход урьдах ажлаа хойш тавьж байгаад хэрэг болгон томографын эмчийнхээ компьютерыг гуйж дээр нь өнөө дискийг харж өгсөн юм. Одоо ч тийм хүн ховор л доо. Эхнэр дээрээ өнөө эмчийн хэлснийг баяртай дуулгадаг хүн очоод муудваа бас. Үзүүлсэн юм бол оношийг нь бичгээр авчихгүй гэж зэмлэж байна, үнэн ч байх. Гэхдээ өөр эмнэлгээс бичиг аваад очихоор хэвтэж байгаа эмнэлэг маань хүлээж авахгүй, аягүй бол дургүйцнэ гэж бодсон хэрэг. Эргэж очоод бичгээ хийлгээд авчихсан, асуудалгүй. Нэг төгрөгний ч төлбөр аваагүй дээ надаас, ер нь мэргэжилдээ ч сайн эмч гэж байна лээ. Тархи толгой нь өвддөг хүмүүс очерлоод л үзүүлнэ. Эхнэр ядаж байхад палатнаасаа утсаа алдсан гэжугаа, яахав өвчин зовлон тохиолдсон үед гарлага гарах сайн гэдэг шд, нэг муу юмны үүдийг хаасан байхыг үгүй гэхгүй. Иймэрхүү байдлаар өнөөдөр ч аяга цай ч уух завгүй гүйлээ. Сая л нэг хоол унд хийж идээд байж байна. Өнөө шөнө тариагүй болохоор охин маань гэртээ ирчихсэн хажууд зураг зураад, сэтгэл ч өөдрөг болчихлоо. Сая нөгөө дискийг гэрийнхээ компьютер дээр гаргаж үзлээ шууд л гарч байна, элдэв програм хангамж шаарддаггүй, шууд autorun програмтай юм байна. Эргүүлж тойруулаад охиныхоо тархийг жаал харлаа, мэддэг юм шиг. Манай эмч нар иймэрхүү дэвшилтэт юмаа хэрэглэж заншмаар юмаа. Зүгээр байхгүй бас тэр томографын програм хангамжыг нь сонжиж л явлаа. Эх нялхсын апаратыг удирддаг програм хангамж нь хальт харсан соларис байх шиг байна лээ. Харин Гуравдугаар эмнэлэгийнх сайн мэдэгдсэнгүй, текст горимоор л ажилладаг эд байна лээ, дээр үеийнх байх. Програмынх нь нэрэн дотор 'Naran Group' гэсэн бичиг харагдсан, 'Наран' гэдэг монгол үг юм болов уу бүү мэд, тийм бол манай монголчуудын хийсэн систем байх гэж бодоод их олзуурхсан.