Онош
Өнөөдөр их муу өдөр болов. Өглөө ATM ээс мөнгө авах гэтэл алдаа өгөв, ажиллахгүй байгаа гэнэ. Бас 3-р эмнэлэг орж тархиний эхо гээчийг сураглах санаатай такси барьтал нэг хөдөөний ах таарчихав. Хорооллоос 3-р эмнэлэг рүү яаж очихийг мэдэхгүй урсгал сөрж барьж цаг бас шатахуун үрэв. Нөгөө тархиний эмчийг нь очоод очтол бас л бүтэлгүйтэв, тэр нь эхо ч биш, рэнтгэн ч биш гэнэ. Судас энэ тэрээр л оношлодог эд юм байх. Ийшээ ирэх болсон шалтгаан нь эх нялхаст охины маань тархины зургыг авах гээд өдөржин чадаагүй. Бага насны хүүхдийг унтуулахгүй бол хөдлөөд байдаг гэнэ, тэгээд унтуулах гээд тариа ч хийгээд эм ч өгөөд олигтой унтсангүй. Тэгээд энд унтуулж барилгүй харчихдаг юм байдаг гэхээр ирсэн хэрэг. Харин энд бас л бага хүүхдийг унтуулж байж хардаг гэнэ. Хүүхдээ компьютерт харуул гэж өнөө эмч зөвлөв. Эргээд очтол охиныг маань компьютерээр харах болсон байна, жаахан унтахаар нь харуулах гээд эмч дээр нь ортол сая апратаа унтраачихлаа маргааш бол гэхийн. Ер нь эмч нар нь 12 гээд алга болчихдог, бусад нь 4 гээд явчихдаг юм байна. За тэр ч яахав. Маргааш эмнэлэгт хэвтсэнээс хойш 4 дэх өдөр, дурандуулна, маргааш онош гарна.