Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

Ломбард гэж гэрийн хаяанд сайхан мөнгөний машин байх юм. Сүүлийн хоёр сар тувт ломбардаар занималдаад, нэг бодлын амар ч, буцаагаад төлсний дараа эргээд л зээлэх болчих юм. Цалингаа аваад ломбарданд өрөө өгнө, зарцуулна, тэгээд дараагийн цалин буухаас өмнө яах аргагүй ахиад л ломбард руу гүйнэ. Ингээд эхнэрийн ээмэг бөгж ломбардны байнгын циклд орчихож байгаа юм. Сүүлдээ бараг ломбардны хүн танил болчихсон шалгаж барих ч гүй, шууд л, амар болсон. Шалтгаан нь ердөө энгийн, манай өрхийн зарлага нь орлогоосоо түрүүлчихлээ гэсэн үг. Уг нь манайх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгүй болоод л байсан юм. Сүүлийн үед нүүж суусан(бага сага засвар хийсэн), хүүхдүүд цэцэрлэгт орсон(бэлдэх юм нь гэж тоогоо алдсан), гэртээ интернэт тавиулсан, за тэгээд бага сага нэмэлт зардалууд гарсан болохоор, мөнгө их зарцуулсан бололтой. Зарцуулалтаа яаж зохицуулж хяналтандаа байлгах вэ? Өрхийн тайлан энэ тэр хөтлөх гээд арга байдаг л гэнэ, яг хэрэглэж үзсэн хүн байна уу?