Хурдтай интернет

Долоо хоног ч гэсэн амралт аваад гэртээ суусан чинь сайхан байна аа. Ажлын байдал гайгүй үед 7 хоног амарч байгаа юм. Ер нь ч хөдөө гадаа л явахгүй юм бол долоогоос илүү хоног амарна гэдэг сүүлдээ хийх юм ч олдохгүй хэцүү биз дээ.

Өчигдөр гэртээ интэрнэт тавилаад, энэ бичлэгийг гэрээсээ хийж байна. Бичлэгтээ ‘хурдтай интернэт’ гэж гарчиг тависны учир бол жаахан шүүмжлэх гэсийм.

iNEED гэдэг компаниар тавиллаа даа. Төв нь манай гэрийн хажууханд байдаг, тэгээд ч гэр лүү кабэл оруулж ирээд хамаагүй хурдтай интернет тавьж өгнө гэсэн болохоор нь сонголоо. Уг нь сарын өмнө 70 мянгаар тавьж өгнө гэж байлаа: 35 мянга нь суурилуулалтын хөлс, 40 мянга нь нэг улирлын төлбөр гэж… Сарын төлбөр нь ч яахав болж л байна, суурилуултын хөлс нь юун өндөр юм бэ гэж бодоод мөнгөний боломжтой болохоороо тавиулья гэж байсан юм. Тэгсэн өчигдөр харин 75 доллар болсон гэж байна. Бараг 90 мянга гэсэн үг шүү дээ. За яахав хурд нь сайн гэсэн болохоор ломбарднаас зээл авч байгаад тавиуллаа, ойрхон болохоор нэг хоногийн дараа тавиад өглөө, баярлав. Өнөө хурдтай интернэт чинь ороод ирлээ шдээ ингээд. Хорхой хүрээд тэр дор нь нет ухаадахдаг хүн болсон чинь байдгүй дээ, их санасан газар 9 шөнө хоосон хононо гэж, нохойн жогорхой гэж, dial-up аас дээрдэх юм алга. Тэгээд хэлсэн чинь 10 сараас хурд нэмэгдэнэ гэж аргалж байна. Хүний баахан мөнгө авчихаад ийм байхдаа яахав дээ. Ачааллаа даахгүй юм бол яах гэж баахан айл руу кабель оруулсийн, хөнжлийнхөө хирээр хөлөө жиймээр юм. Тэгээд бас анх очиж гэрээ хийж байхад, -Манайх захиалга ихтэй байгаа, өнөөдөр тавьж өгч чадахгүй байх -гэж энэ тэр. Эхлээд цөөхөн айлтай, хурд нь гайгүй байсан байж магад, тэгээд эднийх хурдан гэхээр олон айл тавиулаад одоо бол хурд нь навс унасан. Хурд нь багасаад, үнэ нь өсөөд байдаг сонин л юм. Эднийхээр тавиулах гэж байгаа бол азнаарай хүмүүсээ.

Нээрээ линукс дээр pppoe гэдэг програм хангамжийн багцийг хэрэглэж тохируулдаг юм байна лээ, iNEED ийнхэн өөрснөө мэдэхгүй болохоор нь өөрөө тохируулсийн. Гэрийнхээ Ubuntu дээр ингээд л тохируулчихсан.