Онгирно гэхэд...

Хүү цэцэрлэгт яваад хэд хоносон чинь ханиад хүрчихэж, ээж нь тэгээд багшаас нь цэцэрлэгийн эмчид үзүүлвэл яаж бол, эсвэл өрхийн эмчидээ үзүүлдэг юм уу гэвэл, -Манай цэцэрлэгийн эмч чинь мундаг сайн эмч, урьд нь шүүх эмнэлгийн эмч байсан гэж магтсан байгаам даа. Шүүх эмнэлгийн эмч гэдэг чинь бэртэж гэмтсэн, эсвэл талийгаач болсон хүнийг л үздэг байсан байлгүй. За тэр ч яахав. Өмнөхөн нь бас эцэг эхийн хурал дээр баахан сайрхаж сайрхаж байснаа, -Манай цэцэрлэгт чинь Улсын их хурлын гишүүний туслахын хүүхэд 3 ч байдаг юм гэсэн байсан. Онгирох юмаа олов оо!