Хөөрхөн төрөх албагүй
Энэ кино нээрээ баллаж байнаа, хүмүүс лагер дээрээ араажаваар дуугий нь сонсож байна гэж байна шд, халтар царайт шиг үзэхгүй хүн алга юм шиг байна. Хөдөөнөөс ирсэн хамаатны ах, -тэгээд нөгөө хөөрхөн төрсөн хүүхэн нь энэ үү гэж авсан. Дуугий нь манай хүү дагаж дуулаад л, гадаа тоглож байхдаа аялаад байгаам даа. Тэгсэн нэг герман цувралтай яг адилхан байгааг нь эхнэр үзсэн байлээ. Орой 10 аас 12 хүртэл зурагтны өмнө таг уягдаж байгаам даа, гэхдээ сүүлийн үед би үзэхээ больчихсон. Би амьдралынхаа гурваны нэгийг унтаж, дөрөвны нэгийг идэж, тавны нэгийг унаанд, зургааны нэгийг хуралдаж … гэх мэтээр өнгөрөөнө гэж бодоход өдөр болгон 2 цагийг зурагтын өмнө, тэр тусмаа сериал үзэхэд зарцуулна гэдэг хайран. Хурдхан тэр бүсгүй нь хөөрхөн болоод дуусаасай, ядаж байхад 200 ангитай гээд байдаг…