Алдийн байна
Хороололд нүүж ирээд удаагүй байтал нэг авгай орж ирээд байрны мөнгөө төлөөрэй тог энэ тэр таслана гэж байна аа, өмнөх 2 сар хүнгүй байсан байр мөнгө нь төлөгдөөгүй байж. За яахав төлчихнө гээд гаргав. Маргааш нөгөөдрөөс нь мөнгөө тушаах гээд очсон чинь чих дэлдийтэл - “6 сарын мөнгө 41 мянга” гарсан гэж байна. Өмнө манайх 19-р хороололд айлын 4 өрөөг 2 өрөөний үнээр хөлсөлдөг байсын, олон өрөөний хэрэг ч байгаагүй л юм. Тэгэхэд зун бол сардаа 30 мянга орчим төлдөг байсан. Энэ чинь одоо яахаараа ганц өрөө байж ийм өндөр гардаг билээ гээд үзтэл яах аргагүй л баахан тоо нэмсээр байгаад тийм гарчихаж байхийн. Та минь зөвлөгөө энэ тэр байна уу айн. Хүнгүй байсан нэг өрөө байрны мөнгө 40 гарна гэж байдаг юм уу ер нь.