Цэцэрлэгийн бүртгэл
Саявтар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гээд Баянгол дүүрийн …-р цэцэрлэгт очив оо. Тэгсэн эцэг эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, 2 хувь зураг, хорооны тодорхойлолт гэсэн зүйлс хэрэгтэй гэнэ. Хүүхдүүд ээжтэйгээ хөдөө явчихсан болохоор зурган дээрээс татуулж цээж зурагтай болов, хороон дээр очиж оршин суугаа гэсэн баталгаа хийлгэж авав. Ингээд очоод бүртгүүлэх гэсэн чинь? Шинэ хүүхдүүдээс хандив авч байгаа гэнээ, анги танхимаа тохижуулахад зарцуулна гэнэ. Нэг хүүхэд 10 төгрөг, манай 2 нийлээд 20 болж байгаа юм байх. Би ч мөнгө төгрөг муутай ш дээ энээ тэрээ гэсэн болов. Тэгсэн чинь, - Ер нь ч хүүхдийн тоо гүйцэж байгаа, бүртгэхгүй гэж айлгаж байнаа бас… Тэгснээ, за яахав 2 хүүхэд юм чинь 15 ийг л өгчих гэнээ, үнэ тохирох санаатай байнаа бас, захаас юм бөөндөж байгаа юм шиг айн… Тэгснээ цэцэрлэгээ магтаад эхэллээ, за тэгээд дуусах шинжгүй болохоор нь нөгөө мөнгийг нь түрийвчээ шавхан байж өгөх дээрээ тултал, тамга тэмдэгчгүй, мөнгөний тооч байхгүй юман дээр өргөдөл ч гэхэд хаашаа юм, баримт ч гэхэд хаашаа юм нэг юм бичүүлж авч байгаамаа, шууд аваад кармалчихгүй тэр чинь…
Хахуулийнхаа хэмжээгээ нормчлоод тогтоочихсон, тохироод дээш нь доош нь болгоол, өгөлцөж авалцаад амар ч юм шиг. Манайхаан гэж…