Нэгэн саад арилав

Орон сууцны зээлийн бүрдүүлэх материал дотор өөрийн ба гэр бүлийн хүний үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа гэж юм байгаа юм. Энэ нь бодвол зээлдэгчийн бэл бэнчинг үнэлэхээс гадна, үнэхээр ‘зээлээр’ орон сууц авах хэрэгцээ шаардлагатай эсэхийг батлах гэсэн утгатай. Тухайлбал өөрөө нэр дээрээ орон сууцтай мөртөө зээлээр байр авна гэхээр сонин байх нь ойлгомжтой. Өөрийн гараар бичсэн өргөдөлдөө яагаад байрны зээл авах гэж байгаа шалтгаанаа тоочсон(хөлсөлдөг, хадмуудтайгаа байдаг ч гэх юм уу) байх тул, өөрийн гэсэн үл орон сууцгүй гэдгээр батлагдах юм.

Тэгтэл хадмын байр эхнэрийн нэр дээр байдаг болж таарав. Энэ үл хөдлөх хөрөнгийг хадмын руу шилжүүлэх ажил наадмын дараанаас наашгүй болов. Тэгээд л наадмаас наашгүй юм болцон.

Одоо нэгэнт шилжүүлчихсэн тул нэг саад байхгүй болов. Зээл хөөцөлдөх ажлаа бүр зогсоочилгүй элдэв мэдээлэл, хүмүүсийн туршлага цуглуулж дотроо бодож л яваа. Санаа оноо, зөвлөгөө байвал хуваалцаарай, таминь.