Бүрдүүлэх материал

Азийн Хөгжлийн Банкны байрны зээл авахад ямар материалууд бүрдүүлэх тухай Зоос банкин дээр очиж асуувал үүдний хүлээн авах нь сайн мэдэхгүй байгаа бололтой. 15 саяаас багыг зээлэх бол 101 дүгээр салбар дээр очдог 15 сая буюу түүнээс дээш бол төв дээрээ шийддэг гэнэ. Сонин л юм. Тэгэхээр нь Шуудан банкны орон сууцны зээлийн хэлтэс дээр очив. Ингээд тэндээс дараах материалуудын жагсаалтыг авсан юм. Зээлдэгч болон хамтран зээлдэгч гэсэн 2 хүн байх шаардлагатай гэнэ. Зээлдэгчийг нас барсан болон ямар нэг шалтгаанаар зээлийг хариуцаж чадахгүй болсон тохиолдолд хамтран зээлдэгч өрийг төлөх ёстой аж. Харин энэ хамтран зээлдэгч нь миний төрсөн ах дүү, эсвэл эцэг эх нь байж болно.(Эхнэр ажил хийдэг байсан бол, хамтран зээлдэгч байж болох л байсан байх)

Миний хувьд дүүгээ л хамтран зээлдэгчээр сонгохоос аргагүй(Ээж хөдөө байгаа учир). Дүү маань нэгэн хувийн компанид ороод жил болж байгаа учраас Нийгмийн даатгал энэ тэр байхгүй л болов уу. Гэтэл мань эр хөдөө яваа сурагтай. Ирэхээр нь л яах ийхийг нь асуухаас.

Банкнаас эхний багананд байгаа жагсаалтыг л өгсөн юм. Баримтуудыг цуглуулахад амар гэж багананд оруулаад бичсэн ухаантай. Үүнийгээ хэвлэчихээд, бүрдүүлсэн бол дугуй тэмдэгнийх нь голд хэрээс тавиад явах гэж байгаан. Асуултын тэмдэгтэй нүднүүд нь лавлах шаардлагатай гэсэн үг. Хамтран зээлдэгчийн хувьд нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, оршин суугаа газрын тодорхойлолт хэрэгтэй эсэхийг лавлах шаардлагатай гэж үзлээ.

АХБ -ны орон сууцны зээл авахад бүрдүүлэх материалууд

No

Материал

Очих газар

Зээлдэгч

Хамтран зээлдэгч

Орон сууц худалдагч

Тайлбар

1

Зээл хүссэн өргөдөл/зээл хүсэх болсон шалтгаан, зээлийн хэмжээ, хугацааг тусгасан байх/

Гараар бичнэ

2

Зээлийн өргөдөл /хавсралт 1.1/

АХБ ны маягт. Үүнийг бусад материал дээрээ үндэслээд бөглөнө.

3

Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

Нотариат

4

Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет /хавсралт 2/

Боловсон хүчний анкеттай төстэй зүйл байгаа

5

Зээлдэгчийн сарын орлогыг шалгах хуудас /хавсралт 3/

Орлоготой холбоотой баримтууд дээр тулгуурлаж бөглөнө

6

Зээлдэгчийн сарын орлогод тусгасан өрхийн орлогын хэмжээг нотлох баримтууд /-цалингийн тодорхойлолт,-хөдөлмөрийн гэрээ,-НД дэвтэр(нотариатаар бат), хувийн бизнестэй холбоотой бусад бичиг баримт/

Компани

?

7

Банкны харилцах хадгаламжийн дансны үлдэгдлийн баримт /сүүлийн 6 сарын эцсийн байдлаар/

Банк

Хадгаламжид байршуулсан мөнгөний хэмжээ хангалттай байх ёстой

8

Эзэмшдэг хувьцаа, бонд, үнэт цаасны тоо ширхэг, зах зээлийн үнэлгээг тооцсон хөрөнгийн биржийн тодорхойлолт

Хөрөнгийн бирж

Бонд, хувьцаа эзэмшдэг тохиолдолд

9

Харьяалагдах байгууллагын төлбөр батлан даах албан бичиг, эрх бүхий байгууллагын шийдвэр

Байгууллагаас төлөх тохиолдолд

10

Оршин суугаа газрын тодорхойлолт

Хороо

?

Тухайн хороонд оршин суудаг гэсэн тодорхойлолт

11

Банкны өр барагдуулах албанаас зээл болон зээлийн хүүний өр төлбөргүй эсэхийг тодорхойлсон тодорхойлолт

Зуун айл

Өр төлбөргүй гэсэн баталгаа

12

Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт

Ялалт

Гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн нотолгоо

13

Орон сууц худалдан авах бол иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ

Нотариат

Байр зарах хүнтэйгээ тохироод зээлээр авах гэрээ байгуулна

14

Худалдаж авах орон сууцны үнийн дүнгийн тодорхой хувийг төлөх боломжтойг эсвэл төлсөн баримт

Банк

Тодорхой хувийг урьдчилан төлсөн тохиолдолд

15

Барьцаанд тавих өмч хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Нотариат

Худалдаж авах байрны гэрчилгээний хуулбар

16

ГХГЗЗГ ын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа

Үл хөдлөх

Худалдаж авах байрыг барьцаанд тавиагүйг нотлох

17

Зээлийг эргүүлэн төлөх эдийн засгийн үндэслэл, эх үүсвэр, үр ашгийн тооцоо, зээл хүү төлөх хуваарь

Банк

Зээл олгогч банктай хамтран гаргана

18

Өөрийн болон эхнэрийн Үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх

19

20