Энэ бол үйлчилгээ
Одоогоос 3 жилийн өмнө(2004 он) хүү маань төрөх үед би вээр Япон улсад байж таарсан юм. Эгчийнхээ видео камер аваарай гэж өгсөн мөнгөөр үзэж үзэж JVC-ийн камер авчваа. Түүнээс хойш нэг жил орчимийн дараа өнөө камер маань таг болчихлоо хөөрхий. Өмнө хийсэн бичлэгүүдээ үзэж болно, компьютертэй холбож болно, харин бичлэг хийх гэхээр ‘Линзнийхээ тагийг аваагүй байна’ гэсэн мессеж гарчихаад(тагийг нь авчихаад байхад) болдоггүй.
Тэгтэл саяхан элдэв юм задлах дуртай нэг найздаа үзүүллээ. Хэд хоногын дараа өнөөх маань “Энэ чинь үйлдвэрийн дефекттэй юм байна, нэтээс хайсан чинь тэгж гарлаа” гэв. Үнэхээр миний авсан камерийн нэг хэсэг марк нь үйлдвэрийн гажигтай бөгөөд энэ он хүртэл үнэгүй засварлаж өгнө гэсэн байна. За тэгээд бас нэг найзыгаа томилолтоор Япон явахад нь өгч явуулж засуулаад, өөр нэг найзыгаа томилолтоос ирэхэд нь авчруулсан даа. Засвар болон Япон дотор нааш цааш явуулсан шуудангийн зардал бүгд цаанаасаа байв.
Хэдийгаар камер үйлдвэрээсээ гажигтай гарсан ч гэлээ, 3 жилийн дараа хүртэл үнэгүй засаад өгч байгаа нь үнэн таатай. Засуулахад ямар ч бичиг баримт энэ тэр гэж чирэгдэл болсонгүй. Энэ бол жинхэнэ үйлчилгээ, энэ бол итгэл.