Сайн байна уу Утаанбаатар минь
За ингээд гэртээ ирлээ дээ, гэрийнхэндээ сүрприз барих гээд ирэх өдрөө хэлээгүй байсан учраас ажлынхаа залуутай таксидав. Таксины жолоочоос шинэ үг сурав. "Зам дээр костуу баагий гар өргөөд зогсож байна" гэж. Ямар утгатай болохыг нь хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз дээ.
Маш цэлмэг өдөр газардсан боловч утаатай байгаа нь хамар уушиг 2т шууд каршил өгч мэдрэгдэв. Зарим утаа ихтэй өдөр Утаанбаатарын Чингис хаан олон улсын буудалд маань гадны онгоцнууд бууж чадахгүй дээгүүр нь хэд эргэлдээд буцдаг сурагтай. Азтай харин утаа багатай таарчихлаа. Хотын төв рүү орж ирэхэд эрс утаа мэдэгдээд хамар шархирч байна. Орой болов. Гадагшаа харвал манан татсан мэт утаа, ойр хавийн барилгууд бүүдийгээд чүү ай харагдаж байна. Ноднин манай тийшээ арай ингэдэггүй байсан, энэ жил ийм л болчихож. Хэдэн жилийн дараа одоо утаанд хордож байгаа хүмүүс бөөн бөөнөөрөө үхэж эхлэнэ дээ аягүй бол.
Тэдгээрийн тоонд орохгүйн тулд ямар нэг арга бодохгүй бол тун болохгүй ээ.
- Их утааны үеэр байнга маска зүүх. Гэхдээ хорт утааг шүүж дөнгөхүйц маска байхгүй бол горигүй. Жирийн маска чадахгүй байхаа. Утааны маска зардаг газар байна уу ингэхэд. Байхгүй бол бизнес санаа олчихлоо. Надаас эхлээд авахад бэлэн хүмүүс зөндөө гэж бодож байна.
- Гэр болон албан тасалгаандаа агаар шүүгч тавих. Мөнгө төгрөг их хэрэгтэй болохоор эрүүл мэнддээ санаа тавьдаг мөртлөө мөнгөтэй хүмүүст.
- Утаанаас холдох. Хотоос зайдуу утаагүй газар руу нүүхэд машин унаатай, газар авах, хувийн байшин барих бэлтэй байх хэрэгтэй.
- Улсын бодлогоор зохицуулах. Асар их хугацаа, хөрөнгө мөнгө шаардах учраас бухын доодхыг харж үнэг турж үхэв гэдэг шиг. Улаанбаатарыг утаагүй болохыг хүлээж утаанд хордож үхэв болж ч мэднэ.
Хамгийн найдвартай арга бол утаанаас 99% хамгаалж чадахуйц маска болох шив дээ. Өөр санаа оноо байвал зөвлөөрэй.