Тархиа дасгалжуул

Би гэдэг хүн компьютерийн ард суусан хөдөлгөөний дутагдалтай, тархины залхууралтай зангиатай сармагчин болчихсоноо мэдэж авлаа. Амархаан үйлдлийг ч тооны машинаар боддог, юм л бол календар харах гэдэг, нэг ч нууц үг цээжилдэггүй, компьютер дээр хамаг юмаа хадгалдаг, утасны дугаар тогтоодоггүй, уулзсан хүнээ танидаггүй болжээ. Тархиа одооноос дасгалжуулж эхлэхгүй бол залхуурал газар авах нь ээ. Тархиа дасгалжуулах 8 н зөвлөгөө байсныг мартахгүй гэж “залхуураад” бас л тэмдэглэж авав.

  1. Тоглоом тогло. Үгэн, эвлүүлдэг гэх мэт.
  2. Тархиа ажиллуул. Цээжлэх, Дүрслэн бодох, Учрыг олох дасгал хий.
  3. Тоо бод. Ойр зуурын тоогоо цээжээр бодож сур.
  4. Нөөцлө. Хөгшин болоод хэрэглэхээр мөнгө хурааж байгаа бол, хөгшин болоод хэрэглэхээр тархиа чийрэгжүүл.
  5. Нууц үгээ цээжил. Нууц үгнүүдээ цаас юмуу компьютэр дээрээ хадгалалгүй, тархин дотроо хадгал.
  6. Үгийн сүлжээгээ соль. Дандаа нэгэн төрлийн үгийн сүлжээ бөглөөд байвал дасгал биш болчих учраас тоглоомоо соль, шинийг оролд.
  7. Испани хэл сур. Заавал испани ч юу байхав, ямар нэг огт мэдэхгүй шинэ юм оролд.
  8. Биеийн тамир хий. Бие эрүүл байжээж тархи сайн байна.