Дургүй хүрэв

Энэ япон чинь хөгжилтэй л гээд байсан метрондоо манайхны автобуснаас аймар чихэлдэхийн. Хураалттай мод өрж байгаа юм шиг ямар ч зайгүй болтол чихээд, буудлын хүн гаднаас нь "хөл" гараараа сайтар чигчиж өгөөд хаалгыг нь хаагаад гүйцээ. Зарим нь хөлс нь дусалчихсан, зарим нь хурхирчихсан, нэг удаа бүр ухаан алдчихсан хүн ч таарсан. Тэгээд энийгээ дэлхийн бусад том хотуудад очвол бас л ийм байна шүү дээ гэж авж байсан. Би ямар дэлхийн бусад том хотуудад байж үзсэн биш, мэдэх юм алга. Кинон дээр яагаад иймэрхүү юмыг нь гаргадаггүй юм болоо? Ийм чихэлдсэн юманд чинь яаж ч камертэй явахав дээ чадахгүй болохоор л гаргадаггүй байх. Дараа нь бас нэг юм байна аа, энэ япончууд ер нь яах гэж хятад бичиг импортлож оруулж ирсэн юм болоо? Зүгээр ханзыг нь ч биш бас хятад үгнүүдийг хамтад нь оруулаад ирсэн байгаа юм даа. Энэ нь тэгэнгүүт аутсоорсинг энэ тэр гээд гадаад оронтой харилцахад хятадуудад хамгийн том давуу тал болчихсон. Тэгээд ихэнх японууд манайхыг бараг л оросоор ярьдаг, оросоор бичдэг гэж бодож явдаг юмуу даа. Үсэг чинь оростой адилхан байхаа? гээд лаг юм мэдцэн хүн шиг додигор асуунаа. Тэгж яривал та нөхдийг бичиг үсэг гэж төсөөлдөг ч үгүй сармагчин байхад өөрсдийн гэсэн бичигтэй байсан улс шүү гэж хэлмээр байвч бас болохгүй л дээ. Би нээрээ нэг юм хэлэхэд, зарим хүмүүс хуучин монгол бичгийг орчин цагт нийцэхгүй энэ тэр гээд, зарим нь бүр латин үсэгт шилжих ч гэх шиг сармагчингийн үлгэр яриад байдгаас шал эсрэг байдаг. Хятадууд хэдэн мянган ханзтай болоод л байна шүү дээ. Японууд өөрсдөө бичиггүй болохоороо хятадаас үсэг бичгийг нь үг соёлтой нь гуйж авчраад шингээчихсэн, хөөрхий аргагүй гадны юм болохоор дутаад байсан байх, хирагана гээд хэдэн үсэг зохиочихсон, зохиох ч гэж дээ чадахгүй болохоороо бас л өнөө ханзнаас нь санаа авч үүсгэсэн юм байна лээ. Тэгээд зогсохгүй катакана гээд бас хэдэн эрэмдэг зэрэмдэг үсэг зохиоцон байгаа юмаа. Тэр катакана нь заримдаа хирагана, ханз эдэртэйгээ адилхан харагдаад байхад болгоод л байгаа улс даа. Тэгэхэд бид чинь өөрсдийн гэсэн үсэг бичгээ нүдний булангаар хараад л… Хүмүүс заримдаа дөрвөн настайдаа уншиж(орос бичгээр) сурцан байсан гээд л онгироод байдаг шдээ. Гайхуулж байгаа юм биш, манай өвөө надад хуучин монгол үсэг заагаад, "Хатанбаатар Магсаржав" гэдэг номыг дөрвөн настайдаа биш, дөрөвдүгээр ангид орохдоо түвдэлгүй уншдаг болчихсон байсан би. Даан ч тэрнээс хойш ер хэрэглэхгүй байсаар мартаж орхисон нь харамсалтай. Одоо сургуульд нээрээ монгол бичиг заадаг болов уу? Манайхан хүчлэхгүй, зориглохгүй, залхуурч ирсэн болохоор л "ө", "ү" хоёр үсэг одоо хүртэл зарим компьютэр дээр асуудалтай байдаг гэж боддог. Компьютэрын гарны драйвэр хийхээрээ оросуудын хийсэн юмыг жаахан зассан болоод л хагас дутуу юм хийчихнэ, нэгнийхээ хийсэн дулимаг юмыг ахиж хуулж хийгээд улам муужруулаад байсан байгаа юм. Тийм хэцүү юм бол Япон, Хятад, Араб энэ тэр гээд хачин хачин үсэг бичгүүд яагаад компьютэр дээр асуудалгүй болоод байдгийн. Орос үсэг ашигласнаас болж над мэт нь эх хэлээ мартаад, хэдэн үг ч олигтой эвлүүлж чадахгүй, дээр нь хүн амьтанд орос бичигтэй билүү та нар чинь гэж амаа таглуулж энэ тэр үнэн лайтай. Болдогсон бол монгол бичгээрээ хүн бүр эх хэлээ сураад, дэлхий дахинтай англи хэлээр нь харьцдаг байвал, албан хэл нь англи гэдэг билүү тэрийг чинь. Дургүй хүрсэн юм руугаа эргээд орьё. Би дээр бичиж байсан, тамхины үнэр болоод өмхий ам зэргээс харшилтай гэж. Зүгээр дургүй ч биш бүр хамар хорсоод, тархи руу хатгаад яг физиологийн үүднээс харшлаад байдгийн. Нөгөө метро ярьж байсан даа, тэгээд чихэлдээд явж байхад балиар өмхий амтай гарууд явахын. Зарим нь нийтийн газар пар хийтэл нусаа нийхийн, хоол ундны газар ч хамаагүй шүү. Гахай нохой шиг пажигнатал сорж цөлмөж идэхийн бас. Тэрийг нь байг гэхэд нусаа нийхийг нь хэн ч тоохгүй байхаар гайхаад байхгүй юу. Ингэдэг улс юмуу та нар чинь гэвэл бас л соёлын шок хавьцаа тайлбарлах байлгүй, тэгэхээр соёлынх нэг хэсэг. Нээрээ өчигдөр сумо үзсэн, манайхан муусайн будааны хүүхдүүдийг нялгадаж байнаа, болж. Үнэр гэснээс миний хажууд суудаг нэг баагий байнаа, юу ч чадахгүй юм байж яасан их тамхи татдагийн, тамхиныхаа үнэрийг гаргачаад орж ирэхгүй сэнгэнүүлээд л орж ирээд хажууд суучих юмаа. Хамар шархираад муухай дургүй хүрнэ гэж. Хүний сандалын хөл рүү өшиглөчихөөд "сүмимасэн" ч байхгүй шүү. Японууд гэхдээ бүгдээрээ ийм тийм биш л дээ, манайхныг бодвол иймэрхүү гарууд нь хэд дахин бага, хэд дахин гайгүй, ер нь дээр үеээсээ аажмаар соёлжоод хүмүүс нь чанаржаад л байгаа юм байна лээ. Манайхан болхоор чанаржаад байна уу, муудаад байна уу бүү мэдээ. Би ч ингэхэд ер нь стрэсстэй байх шилдэг аргуудаас хэрэгжүүлээд байх шиг байнаа даа, сэтгэл санаагаа жаахан удирдахгүй бол. За мэдэхгүй баахан юм л бавчиж орхилоо, одоо удахгүй нутгаа буцна, хүү охин хоёроо үнсэнэ, эхнэртэйгээ уулзана, микро автобусандаа чихэлдэнэ.